НИЙГЭМ

Б.Баатар: Монгол наадмын өргөн утга, агуулгыг дэлхийд сурталчлан харуулахыг зорьсон

Өнөө жилийн улсын наадмыг “Херо энтертаймент”-ын найруулагч Б.Баатар найруулан, монгол түмнээ баясгаж байгаа билээ. Наадмын нээлтийн тоглолтоор чухам ямар өгүүлэмж, агуулгыг харуулахыг зорьсон талаараа тэрбээр ийнхүү ярилаа.

Найруулагч Б.Баатар “Бид Нагалхаан уулын хормойд төрийн наадмаа хийж байна. Энэ уулын өвөрт Өндөр гэгээн Занабазарын хойд дүр төрсөн түүхтэй. Наадмын нээлтийн тоглолтоор монголчууд олон мянган жилийн туршид бий болгосон агуу их соёл, түүхийн багахан хэсгийг харуулахыг хичээлээ.

Монголчуудын олон ястны соёл, бүжгийн дээжийг нэг цагийн дотор харуулахыг зорьсон. Наадмын нээлтийн агуулгадаа үндэсний соёлын онцлогийг харуулсан. Тухайлбал, нээлтийн тоглолтоор монголчуудын олон мянганы туршид бий болгосон бүх төрлийн найр, хуримыг харуулсан. Үсний найр, хүүхэд угаах ёслол зэрэг уламжлал соёлыг харуулахын зэрэгцээ нүүдлийн соёл, нүүдэлчдийн соёл уламжлалыг өвлүүлэн үлдээхийг хичээсэн.

Наадмын талбай маань нүүдэлчин ахуйг бүрэн харуулсан байгааг Та бүхэн анзаарсан байх аа. Энэхүү нээлтийн тоглолтоор монгол наадам гэж юу болохыг ямар өргөн утга агуулга агуулж байдгийг дэлхий нийтэд сурталчлан харуулахыг зорьсон. Наадамчин олондоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Narmandakh
Narmandakh
7 сар 12, 2020 11:20

нээлт тасархай байсан шүү. Агуу юмаа

Буриад зон
Буриад зон
7 сар 13, 2020 10:48
Reply to  Narmandakh

Тиймээ Баатар найруулагчид т�##�архаж байна Даанчиг богинохон байлаа ойлгож байна Ирэх жил бас найруулаарай

Холбоотой мэдээ

Back to top button