НийгмийнСПОРТ

ТОЙМ: Шинэ аварга, арслан, даян мэргэн, тэгш ойтой монгол наадам

Энэ жилийн наадам үнэхээр сайхан боллоо. Цар тахал, хөл хорио, эдийн засгийн хямрал гээд хэчнээн хүнд цаг үеийг туулж байгаа билээ дээ, монголчууд бид. Энэ бүхнийг умартуулж, монгол түмнээ омогшуулж, дархлааг сэргээж, өв соёл, уламжлалаараа бахархуулж чадлаа, энэ жилийн наадам. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэсэн түүхэн наадамд хэний хүү түрүүлж, хаанахын уяачийн хүлэг тод магнай болж, аль нутгийн харваач сум хамгийн онч байх бол гэж наадамчин чих тавин, амьсгаа даран хүлээж байв. Тэгш ойн жил тул бөхчүүд, уяачид, харваачид бүр ч их хичээн, ач холбогдол өгсөн нь мэдээж.

Энэ жилийн улсын наадамд хэн түрүүлэх бол... Монголчууд биднийг хариулт нь үл олдох оньсого мэт энэ л асуулт бүтэн жилийн турш ээрч, догдлуулан, амьсгаа даран хүлээлгэсэн. 1024 бөх зодоглосон энэ жилийн тэгш ойтой наадмаас шинэ аварга, арслан цол төрлөө. Гурван бөх улсын заан, дөрвөн хүчтэн улсын харцага цол хүртэн, 13 шинэ начинтай боллоо.

 Гарын арван хуруунд тоологдохоо байсан телевизүүд улсын наадмыг шууд дамжуулан, өдгөө тойм нэвтрүүлгүүдээрээ наадамчин олны нүдийг хужирласаар байгаа тул ерөнхийд нь тоймлон хүргэе.

МОНГОЛ УЛСЫН 26 ДАХЬ АВАРГА ОРГИХЫН ХАНГАЙ

“Улсын наадамд түрүүлээсэй, бүр ч өндөр цолд хүрээсэй” гээд жил жилийн наадмаар хүлээдэг, дээлийнх нь захыг мушгидаг хүчтэнүүдийн нэг нь Оргихын Хангай. Ховд нутгийн хүчтэн ч жил жилийн наадамд түрүүлэхийн төлөө зодоглож байсан нь мэдээж. Гэвч нэг л болохгүй, санаснаар нь болоогүй “Дараа жилийн наадам даанч хол байна даа” гээд буцсан наадам цөөнгүй. Яагаад ч юм бэ, доогуур даваанд уначихаад байв.

Зарим хүн “О.Хангай наадмын одгүй бөх бололтой. Заал, танхмимын барилдаанд дийлдэшгүй мэт байдаг атлаа наадмаар л доогуур уначих юм” гэж халаглаж байлаа. Гэтэл тийм биш байж. О.Хангай тэгш ойг хүлээж байж. Яг өөрөө ч “За, би тэгш ойд түрүүлнэ” гээд хүлээнэ гэж юу байх вэ. Түүнийг ийм түүхэн амжилт, том цол хүлээж байж. Тэгш ойд түрүүлж, шууд улсын аварга цол хүртлээ.

Бөх бүхний мөрөөддөг цол, гаргахыг хүсдэг амжилт энэ мөнөөс мөн. Монгол түмэн О.Хангай гэдэг ханагар аваргаа өлгийдөн авлаа. Ингэснээр тэрбээр 32 насандаа Монгол Улсын 26 дахь аварга цолтон болов.

24 НАСАНДАА УЛСЫН АРСЛАН БОЛСОН Б.ОРХОНБАЯР

Өнөө цагт хамгийн олон дэмжигчтэй, краштай бөхчүүдийн нэг нь яах аргагүй Б.Орхонбаяр. Царай зүс, бие хаа, барилдаанаараа тэр олны хайр, хүндлэлийг үргэлж хүлээдэг хүчтэн. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн шавь тэрбээр 24 насандаа төрийн наадамд түрүүлж, улсын арслан цол хүртлээ.

Б.Орхонбаяр 2018 онд Сэлэнгэ аймгийнхаа наадамд анх удаа барилдахдаа шууд түрүүлж, аймгийн арслан болсон. 2019 онд улсын наадамд анх зодоглохдоо шууд улсын начин болсон ховор амжилтын эзэн. Энэ удаа төрийн наадамд үзүүрлэн, монгол түмнээ баярлууллаа.

Б.Орхонбаяр Сэлэнгэ нутгаас мэндэлсэн гурав дахь улсын арслан цолтон. Түүнээс өмнө Д.Данзан 1933, Г.Эрхэмбаяр 2011 онд улсын арслан болж байв. Г.Эрхэмбаяр дараа нь буюу 2013 онд төрийн наадамд түрүүлж, улсын аварга болсон юм.

М.ЛХАГВАГЭРЭЛ, Б.СЕРИК, Б.БАТ-ӨЛЗИЙ НАР УЛСЫН ЗААН БОЛЛОО

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Сүлд спорт хороо, “Бес богда бүргэд” дэвжээний бөх Бердимуратын Серик

Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин спорт хороо, “Даян” дэвжээний бөх Мөнхтөрийн Лхагвагэрэл

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Баярхүүгийн Бат-Өлзий.

О.МӨНХ-ЭРДЭНЭ, Л.ЛХА-ОЧИР, Г.БАДРАХ НАР УЛСЫН ХАРЦАГА ЦОЛ ХҮРЭВ

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэдэнсодномын Бямба-Отгон,

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат. “Хилчин” спорт хороо, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх Ганцогтын Бадрах,

Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Завхан” дэвжээний бөх Лхагваагийн Лха-Очир,

Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ.

13 БӨХ УЛСЫН НАЧИН ЦОЛ АВАВ

Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булган хан” дэвжээний бөх Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл,

Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх Бэгзийн Мижидсүрэн,

Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх Одхүүгийн Цэцэнцэнгэл,

Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Навааны Хүрэлсүх,

Булган аймгийн Могод сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Булганхангай” дэвжээний бөх Эрдэнэбилэгийн Энх-Амгалан,

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Бямбадоржийн Түвшинтөгс,

Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булган хан” дэвжээний бөх Энхбатын Сумъяабат,

Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Очирбатын Түмэн,

Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх Эрдэнэбатын Нямаа,

Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Батдоржийн Сосорбарам,

Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Хүрэлбаатарын Оргилболд,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Хангарьд” клуб, “Их Богд” дэвжээний бөх Өлзийсайханы Батзул,

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Батжаргалын Лхагвадорж,

Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хонгор нутаг” дэвжээний бөх Энхтүвшингийн Батмагнай.

ЦАГИЙГ ЭЗЛЭСЭН ИХ АВАРГА Х.БАЯНМӨНХ ЗОДОГ ТАЙЛЛАА

Цагийг эзлэсэн их аварга, монгол түмний бахархал болсон хүчтэн, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх өнөө жилийн улсын наадмын тавын даваанд алдар цолоо дуудуулан, ёслол төгөлдөр зодог тайллаа. Их аваргын цолыг гавьяат жүжигчин, засуул Б.Батболд дуудав.

Үүний дараа Х.Баянмөнх аварга төрийн есөн хөлт цагаан тугаа тойрч, адис авлаа. Их аваргын шавь дархан аварга А.Сүхбат, улсын аварга О.Балжинням, Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан Хайдав, Б.Ганбат тэргүүтэй олон шавь нар нь хүндэтгэл үзүүлэв.

Увс аймгийн Хяргас сумын харьяат бөх Х.Баянмөнх аварга улсын наадамд 10 түрүүлж, 27 удаа шөвгөрсөн хүчтэн. Мөн чөлөөт бөхийн төрлөөр олимпын мөнгөн медаль хүртсэн, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальтай.

Б.БАТ-ЭРДЭНЭ АВАРГА 15 ЖИЛИЙН ДАРАА НААДАМД БАРИЛДАВ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ жилийн наадамд барилдан, монгол түмнээ баясгалаа. Цагийг эзлэсэн их аварга тэрбээр улсын наадамд 15 жилийн дараа барилдахдаа хоёр давж, харьшгүй хүчтэн гэдгээ харуулсан юм.

Гурвын даваанд алдар цолоо дуудуулж, наадамчин олны бахархал, бахдалыг төрүүллээ. Ингэснээр улсын наадамд хамгийн олон буюу 12 удаа түрүүлсэн хүчтэн Б.Бат-Эрдэнэ аварга 15 жилийн төрийн наадамд цолоо дахин дуудууллаа.

ТҮРҮҮ БӨХИЙН ТААМАГ БУДИЛУУЛСАН БАРИЛДААНУУД

Наадамчин олон цолоо ахиулна, түрүү, үзүүр булаалдана гэж таамагласан хүчтэнүүдээс гурвын даваанд улсын арслан Э.Оюунболд, дөрвийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Одгэрэл нар өвдөг шороодсон наадам олны таамгийг ихэд будилуулав.

Үүний сацуу наадамчин олныг бухимдуулсан зохисгүй үйлдэл цөөнгүй гарлаа. Улсын арслан Э.Оюунболд унасныхаа дараа учраа бөхөө зодох гэж дайрсан нь олны дургүйцлийг ихэд хүргэлээ. Улсын харцага Б.Одгэрэл барилдааны үеэр учраа бөхийнхөө нүүр рүү цохиж авав. Тавын давааны ам авахын өмнө улсын заан Н.Жаргалбаяр Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч гээд утас руу нь залгасан нэгэнтэй “Хэдийг өгөх юм бэ” гэж хээвнэг ярьж байгаад Өмнөговь аймгийн бөх Э.Нямбааг амлан, улсын начин болгосон нь байж боломгүй зохисгүй үйлдэл.

Дархан аварга А.Сүхбат барууны магнайд гарна гэж маргалдан, улмаар наадамд барилдсангүй. Улсын гарьд Б.Гантогтох барилдахаар бүртгүүлсэн ч зодоглоогүй.

МҮБХ-ноос гаргасан шинэ дүрмийн дагуу цөөнгүй бөх энэ жилийн наадмаас хасагдсан.

Идэвхгүй барилдсан гээд хасагдсан бөхчүүд “Засуул, хөлийн цэц үзэмжээр хандаж байна. Амжилт, хөдөлмөр, цаг хугацаагаар хохироолоо” гээд бухимдаж буйгаа илэрхийлнэ лээ.  

Б.ПУНСУЛДУЛАМ ДАЯН МЭРГЭН, Т.ОЧИРОО УЛСЫН МЭРГЭН БОЛЛОО

Энэ жилийн улсын наадмын үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Тагнуулын ерөнхий газар, “Эрч” спорт хорооны харваач Төхөөний Очироо түрүүллээ. 40 сумнаас 39 сум онож түрүүлсэн тэрбээр ийнхүү улсын мэргэн боллоо.

Хоёрдугаар байрт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, "Их говийн наран" багийн харваач, спортын мастер Ц.Түвшинбат орж, гарамгай харваач, гуравдугаар байрыг спортын мастер М.Мөнх-Амгалан эзэлж, гоц харваач боллоо.

Эмэгтэйчүүдийн харваанд 180 харваач цэц сорьсноос Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, нийслэлийн 52 дугаар сургуулийн багш Б.Пунсалдулам 38 оноогоор түрүүлж, Монгол Даян мэргэн цол хүртэв.

Тэрбээр 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар тэргүүн байрт орж, Монгол Улсын мэргэн цол хүртэж байсан юм.

Хоёрдугаар байрт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, "Их говийн наран" багийн харваач, спортын мастер Ц.Түвшинбат орж, гарамгай харваач, гуравдугаар байрт спортын мастер М.Мөнх-Амгалан эзэлж, гоц харваач боллоо.

ӨВӨРХАНГАЙ, ХОВД, ЗАВХАН, ХОВД, ТӨВ АЙМГИЙН УЯАЧИД ОДТОЙ НААДЛАА

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан уламжлал ёсоор Хүй долоон худгийн хөндийд гурван өдөр боллоо. Энэ жил Монгол орны ихэнх нутгаар хур бороо ихтэй, зуншлага сайхан байгаа тул морьд тамир тэнхээ сайтай байв. 

Д.ОДХҮҮГИЙН ЗЭЭРД ХЯЗААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ

Улсын наадмын хязаалан насны морьдын уралдаанд газар, газраас цугларсан 306 хүлэг уралдсанаас Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Д.Одхүүгийн зээрд үрээ түрүүлж, тод магнай боллоо.

Аман хүзүүнд Төв аймгийн Баянхангай сумын харьяат Л.Пүрэвдоржийн хээр үрээ хурдалсан бол айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайн хээр, дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Т.Гантөмөрийн зээрд, тавд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Түмэндэлгэрийн хамар цагаан хээр үрээ давхилаа.

П.БАТСАЙХАНЫ ЗЭЭРД ШҮДЛЭН ТОД МАГНАЙ БОЛОВ

Шүдлэнгийн уралдаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы зээрд халзан түрүүлж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулаа.

Аман хүзүүнд Улаанбаатар хот, Баянгол дүүргийн харьяат Д.Батбаярын хул орсон бол айргийн гуравт  Төв аймгийн Зуунмод сумын харьяат С.Батдоржийн хээр, дөрөвт Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат С.Галтын хонгор халзан, тавд Завхан аймгийн Чулуут сумын харьяат Б.Баярдоржийн хээр үрээ хурдаллаа.

Б.НЯМЖАВЫН ХЭЭР АЗАРГАНЫ ХОЁР ДАХЬ ТҮРҮҮ

Адуун сүргийн манлай азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын харьяат Монгол Улсын манлай уяач Б.Нямжавын хээр азарга түрүүллээ. Эл хүлэг төрийн наадамд хоёр жил дараалан түрүүлж байгаа нь энэ.

Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан азарга, айргийн гуравт,  Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Шунхлай группийн ерөнхийлөгч П.Батсайханы зээрд халзан азарга, дөрөвтЗавхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Ууганбаатарын хүрэн азарга, тавд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Г.Батболдын халтар азарга давхилаа.

Б.ЭНХБАЯРЫН ХЭЭР СОЁОЛОН МАГНАЙДАА ТООСГҮЙ ХУРДАЛЛАА

Соёолонгийн уралдаанд 250 гаруй хүлэг уралдсанаас Ховд аймгийн Мянгад сумын уяач Батсуурийн Энхбаярын халтар үрээ түрүүлж, тод магнай, торгон жолоогоо өргүүллээ.

Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн уяач Б.Отгонсэлэнгийн саарал

  Айргийн гуравт Хөвсгөл аймгийн уяач Н.Нацагдоржийн хээр халзан

Дөрөвт Баянхонгор аймгийн З.Жавхлангийн хүрэн

Айргийн тавд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач П.Бямбацэрэнгийн хонгор халзан үрээ хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.

С.ЭНХТӨРИЙН "ДҮҮГҮҮР ХЭЭР" ТҮРҮҮЛЛЭЭ

Их насны морьдын уралдаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын уяач С.Энхтөрийн дүүгүүр хээр морь түрүүлж, магнайдаа тоосгүй хурдаллаа.

Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Чинзоригийн халтар, хатан сүйх морь давхисан бол айргийн гуравт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Галбадрахын хонгор халзан, дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ц.Эрдэнэбаяр бор халзан, тавд, Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Х.Бат-Эрдэнэ халиун тус тус хурдаллаа.

Б.БОЛДБААТАРЫН ХЭЭР ДААГА ТҮРҮҮЛЛЭЭ

Дааганы уралдаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Б.Болдбаатарын хээр даага түрүүлж, түмэн олныг баясгалаа.

Аманд хүзүүнд Аман хүзүүд Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Ж.Энхжаргалын хүрэн, айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач П.Баярбатын халтар, дөрөвт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат П.Даваанямын хээр, тавт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Эрдэнэбаярын хүрэн даага хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баясгалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин БӨ
Зочин БӨ
2022-07-13 14:55

батсайханы энэ даага яахын аргагүй эрлийз м�##� байнадаа

Зочинзочин
Зочинзочин
2022-07-14 11:11

Монгол үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваа ёс жудагтай, өрсөлдөөнтөй сайхан болж ард түмнээ цэнгүүлэн наадууллаа. Б Сур, шагайн бүх харваачид, барилдсан бү х бөхчүүддээ баярл�##�аа. Үндэсний морин ур�##�даан үндэсний байж чадсангүй, хуулиа зөрчиж эрлийзүүдээ журмын дагуу нэрийн дор ур�##�дуулж олон түмнийг гонсойлгож төрийн наадмыг гута�##�аа. Цаашид энэ хуулиасаа давсан журам гэгчээ дагана гэвэл наадмын хөтөлбөрөөс морин ур�##�дааныг бүр хасчихсан нь дээр. Яс юман дээрээ хэдхэн тооны том уяачид, баячууд л морийг будилуулдаг юм байна. Тэд төрийн хуулийн дээр байжмоггол уяачдаа, монгол адуугаа үгүйсгэдэг юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button