НИЙГЭМ

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Шинэ Зеланд Улсын Элчин сайд хатагтай Клейр Фернлей-тэй уулзав

Өнөөдөр Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Бээжин хотоос Монгол Улсыг хавсран суугаа Шинэ Зеланд Улсын Элчин сайд хатагтай Клейр Фернлей-тэй уулзлаа.Уулзалтын эхэнд Дэд сайд Л.Бямбасүрэн хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа тодорхой түвшинд хөгжиж байгааг тэмдэглээд ялангуяа 2017 онд Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид Шинэ Зеланд Улсад ажлын айлчлал хийж, тус улсын эмийн зохицуулалтын эрх зүйн орчин, санхүүжилт, эмийн худалдан авалтын удирдлага зохион байгуулалтын талаар туршлага судалсан нь эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны эхлэл болсныг онцлов.

Тэрээр Монгол Улсын Засгийн газраас олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц боловсон хүчинг бэлтгэх бодлого барин ажиллаж байгаа талаар болон энэ ажлын хүрээнд ургийн мэс засал, генетикийн оношилгооны чиглэлээр 2 эмч мэргэжилтэн Шинэ Зеланд Улсыг зорих гэж байгааг мэдэгдлээ.
Үүний дараагаар Элчин сайд хатагтай Фернлей хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаатай санал нэг байгаагаа илэрхийлэээд цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, санал санаачлага, боломжийн талаар танилцуулав.

Мөн Монголын Эпилепсийн нийгэмлэгтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд англи хэл заах жижиг төсөл хамтран хэрэгжүүлсэн болохыг танилцуулж, Шинэ Зеланд Улсын хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд хэрэгждэг төрийн албан хаагчдад зориулсан англи хэлний хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг суралцуулах боломжтой болохыг мэдэгдлээ.
Уулзалтын явцад талууд дээрх болон бусад сонирхсон асуудлуудаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, Дэд сайд Л.Бямбасүрэн хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргаж, анхааран ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button