НИЙГЭМ

ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧИЙН ӨДРИЙГ УГТАН ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН СУВИЛАГЧ НАР ХАМТРАН АЖИЛЛАЛАА

Улсын хоёрдугаар  төв эмнэлгийн хоол боловсруулах тасаг,  Геронтологийн үндэсний төвийн сувилагч нар , сургалт хариуцсан мэргэжилтэн Ж.Эркегүль, Арьс харшлын эмч Г.Энхсүрэн, дотоод аудитын мэргэжилтэн М.Адъяасүрэн нар хамтарсан үйл ажиллагааг зохион байгууллаа.Энэ өдөр Геронтологийн үндэсний төвөөр үйлчлүүлэгч настнуудад “Элэгний өвчлөлөөс сэргийлэх”, “Хеликобактер илрүүлэх оношлогооны арга”, “Цэвэр гар ба эрүүл бие ” сэдвээр мэдээлэл  сурталчилгааг онол,  дадлагын хэлбэрээр зохион байгууллаа.

Мэдээлэл сурталчилгаанд 36 настан хамрагдсан. Тус үйл ажиллагааны дараа  2 талын сувилагч нарын баг санал солилцож үр дүнг хэлэлцсэн. Үйл ажиллагааны төгсгөлд Геронтологийн үндэсний төвийн сувилагчийн баг дараагийн сард Улсын хоёрдугаар  төв эмнэлгийн хоол боловсруулах тасгийн  үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцохоор тохиролцсон. Энэхүү үйл ажиллагаа нь ижил түвшний эмнэлгийн мэргэжилтний хоорондын мэдлэг, ур чадварын чиглэлээр туршлага солилцсон үр дүнтэй ажил боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button