Архангай аймгаас Хүннү гүрний нийслэл Луут хотыг илрүүлжээ

Археологичдын судалгааны багийнхан Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт малтлага хийх үеэрээ Хүннү гүрний нийслэл Луут хот буюу Лун-Чен хотыг илрүүлжээ.
Эртний сурвалж бичгүүдэд тэмдэглэснээр тус хот нь давхар хэрэмтэй, түүнчлэн хүний гараар бүтээсэн усан сантай хэмээн бичжээ. Тус олдворын барилгын дээврийн чимэглэл болох нүүр вааран дээр нь "ТЭНГЭРИЙН ХҮҮ ШАНЬЮЙ” хэмээн эртний ханзаар бичсэн нь Луут хот мөн болохыг гэрчилж байна хэмээн археологийн багийнхан үзэж байна.

Тус эртний хотыг Монгол орны хангайн нуруунд бий гэснээс өөр баримжаагүй байсан тул археологи, судалгааны багийхан илрүүлээгүй байсаар өнөөдрийг хүрчээ.
Энэхүү судалгааг гүйцэтгэхэд "Улаанбаатарын Их Сургууль"-ийн захирал профессор С.Байгалсайхан дэмжлэг үзүүлжээ. Уг судалгааны ажилд Төрийн өмчит "Улаанбаатар Их Сургууль"-ийн Археологийн тэнхимийн багш, археологич И.Төмөр-Очир, С.Оргилбаяр болон Д.Цэнд, Б.Амгаланбат, Э.Даваахүү, Б.Батчимэг, П.Эрдэнэпүрэв, П.Баянсан нарын залуу судлаач, оюутнууд оролцсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uuu
Амазонууд эцэсдээ говьд нутагшин суурьшсан гэх..
Hudal medeelel tsatshaa bolimoor ymoo