ДЭЛХИЙЭнтертайнмент

Археологичид Чин гүрний үеийн 25 булшийг илрүүлэв

Археологичид Төв Хятадын Хунань мужийн Юнжоу хотын Дун Ан хошуунаас Чин гүрний /1644-1911/ үеийн 25 булшийг илрүүлжээ. Энэ талаар тус мужийн Соёлын дурсгал, археологийн хүрээлэнгээс мэдээлснийг “Шиньхуа” агентлаг мэдээлэв.

Мөн булшнаас шаазан лонх, аяга, үсний зэс хавчаар, хутга зэрэг 60 гаруй эд өлгийн зүйлсийг олж илрүүлсэн аж. Булшны чулуун дээрх бичээсээс үзвэл, Чин гүрний дунд ба хожуу үед хамаарах юм байна.

Археологийн хүрээлэнгийн судлаач Ли И Юанийн хэлснээр зарим савнаас хүнсний үлдэгдэл хүртэл олджээ. Тухайн үед булшинд талийгаачтай хамт идээ будаа хийж үлдээдэг зан заншил байсан нь өнөөг хүртэл ийнхүү хадгалагдан үлдсэн ажээ.

Судлаачийн хэлснээр, булшийг маш эмх цэгцтэй байршуулсан нь нэг гэр бүлийнхний булш болохыг нотолж байгааг археологичид онцлов.

“Энэ олдвороор Чин гүрний үеийн Хятадын өмнөд нутгийн оршуулгын уламжлал, түүх, соёлыг судлахад шинжлэх ухааны асар их ач холбогдолтой” хэмээн судлаач Ли И Юань ярив.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button