ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Пакистанаас хамгийн эртний Буддын сүм олдов

Археологичдын баг Пакистан улсын Сват дүүргээс хамгийн эртний Буддын сүмдийн нэгийг илрүүлжээ.

Малтлагын багийн бүрэлдэхүүнд Пакистан, Италийн археологичид багтжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, Буддын сүм нь МЭӨ III зуунд харъяалагддаг сүм гэж тодорхойлсон ба МЭӨ II зуунд түүний томоохон сэргээн босголтын ажил хийгдсэн гэжээ.

Эл Буддын шашны сүмийн хэлбэр нь хагас дугуй хэлбэртэй таазтай байгаа аж. Эрдэмтэд “Энэ олдвор бол Буддын шашны сүм хийдийн архитектурын шинэ хэлбэр төрхийг гэрчилсэн гайхалтай чухал нээлт болов” гэж онцлов.

“Dawn” хэвлэлд тэмдэглэснээр малтлагын үеэр хотын хаалга, зоос, аяга таваг, чимэглэл бүхий гол гудамжийг ч олж илрүүлжээ.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-21 19:11

Мэдрэлүүд дэлбэлчих вий дээ

Холбоотой мэдээ

Back to top button