Нийгэм мэдээ

Монголын археологийн судалгаа дэлхийн тэргүүлэх сэтгүүлийн нүүрэнд гарчээ

Археологийн салбарын дэлхийд нэр хүндтэй “Antiquity” сэтгүүл наймдугаар сарын дугаартаа Монгол-Францын хамтарсан экспедицийн судалгааны үр дүнг онцлох нийтлэлээрээ танилцуулж, малтлагын зургийг нүүрэндээ нийтэлжээ.

Археологич, доктор, профессор Ц.Төрбаатараар ахлуулсан тус экспедиц Архангай аймгийн Өгийнуур сумын Тамирын Улаан хошуунд орших Хүннүгийн булш оршуулгын дурсгалт газарт олон жилийн турш малтлага, судалгаа хийж ирсэн байна.

Судалгааны явцад Хүннүгийн соёлтой холбоотой үнэ цэнтэй олдворуудыг илрүүлэхийн зэрэгцээ тухайн үеийн хүмүүсийн генетик, хүн ам зүй, антропологи, ДНХ-ийн мэдээллийг Францын судлаачидтай хамтран лабораторийн түвшинд судалжээ.

Тус 99 жилийн түүхтэй сэтгүүл Монгол-Францын хамтарсан төслийн үр дүнг онцолсон нь Монголын эртний түүх, Хүннүгийн талаарх судалгаа олон улсын шинжлэх ухааны хүрээнд хэрхэн анхаарал татаж байгааг харуулж байна.

Өнөөдөр бидний мэдэх Монголын түүхийг зөвхөн ном, музейгээс бус шинжлэх ухаан, генетик, археологийн шинэ аргачлалаар дахин нээж байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button