НИЙГЭМ
Д.Нямхүү: 426 хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид өчигдөр нийт 426 хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй. Токо-Улаанбаатарын чиглэлээр ирсэн 260, Австралиас ирсэн 48, тандалтын зорилгоор 14 хүнийг сонгон шинжилгээ авахад хариу нь сөрөг гарлаа.
ХӨСҮТ-д тусгаарласан найм, ажиглах байранд тусгаарласан 60 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй” гэв.
Г.ЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.