НИЙГЭМ
34 настай эмэгтэй 15 хоног эмчлүүлээд эдгэрчээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өглөө. Өнөөдөр дахин нэг хүн эдгэрчээ. 34 настай эмэгтэй ХӨСҮТ-д 15 эмчлүүлсэн эдгэрсэн талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү хэлэв.
Ингэснээр Монгол Улсын одоогийн байдлаар коронавирусийн батлагдсан тохиолдол 287 байгаагаас 214 нь эдгэрээд буй нь энэ. Халдвар аваад эмчлүүлж буй 73 иргэний 63-ынх нь биеийн байдал хөнгөн, 10-ынх нь хүндэвтэр байгааг албаныхан хэлэв.
Г.ЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.