Нийгмийн
"Талийгаачийг бүлэглэн дээрэмдэж, таван давхраас шидсэн гэдэг нь худал”
Олонд “Orice” нэрээр танигдсан реппер М.Алтан-Оргилыг хэсэг бүлэг этгээдүүд дээрэмдэж, таван давхраас унагасан тухай түүний дотнын хүмүүс сошиал орчинд мэдээлээд байсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр ГССҮТ-д ухаангүй, хүнд биеийн байдалтай хэвтэн эмчлүүлж байсан ч, өчигдөр /2020.07.27/ нас барсан тухай олон нийтийн цахим сүлжээгээр мэдээлэгдсэн билээ. Тус хэргийн тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:
"Хүний амь нас хохирсон хэрэг БГД-ийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Гэвч цахим орчинд бичигдээд байгаа шиг нэг залууг олуулаа нийлж зодоод 5-н давхрын цонхоор шидэж амь насыг нь хохироосон гэх мэдээлэл нь худал болно” хэмээх тайлбарыг өглөө.
С.ЭРДЭНЭ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zuger 1 bayanii huuhed ni hun alchaad odoo hahyyldaad l myltarchij bgamy ajilaa sain hiij bga humuus bnda
худлаа байсан ч хэрэгтэнг нь заав�##� олж шийтгэл хүлээлгэх ёстой
хэдийг төлсийн та нарт яагад ингэж баригдчаад бхад нуугад байгаам бээ арайчдээ та нар