Нийгмийн

“Талийгаачийг бүлэглэн дээрэмдэж, таван давхраас шидсэн гэдэг нь худал”

Олонд “Orice” нэрээр танигдсан реппер М.Алтан-Оргилыг хэсэг бүлэг этгээдүүд дээрэмдэж, таван давхраас унагасан тухай түүний дотнын хүмүүс сошиал орчинд мэдээлээд байсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр ГССҮТ-д ухаангүй, хүнд биеийн байдалтай хэвтэн эмчлүүлж байсан ч, өчигдөр /2020.07.27/ нас барсан тухай олон нийтийн цахим сүлжээгээр мэдээлэгдсэн билээ. Тус хэргийн тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:

“Хүний амь нас хохирсон хэрэг БГД-ийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Гэвч цахим орчинд бичигдээд байгаа шиг нэг залууг олуулаа нийлж зодоод 5-н давхрын цонхоор шидэж амь насыг нь хохироосон гэх мэдээлэл нь худал болно” хэмээх тайлбарыг өглөө.

С.ЭРДЭНЭ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
3 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

zuger 1 bayanii huuhed ni hun alchaad odoo hahyyldaad l myltarchij bgamy ajilaa sain hiij bga humuus bnda

givemejustice
givemejustice

худлаа байсан ч хэрэгтэнг нь заавал олж шийтгэл хүлээлгэх ёстой

зочин
зочин

хэдийг төлсийн та нарт яагад ингэж баригдчаад бхад нуугад байгаам бээ арайчдээ та нар

Back to top button