НИЙГЭМ

Д.Нямхүү: Тусгаарлалтад байсан хоёр иргэнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл хийв.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Улсын хэмжээнд өчигдөр 630 хүнд шинжилгээ хийлээ. Тэдний хоёроос нь халдвар илэрсэн. Тусгаарлалтад байсан тухайн хоёр иргэн 50, 14 настай. Давтан шинжилгээнийх нь хариу сөрөг гарлаа” гэв. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдлын тоо 291 болов.

Мөн 21, 22 настай гурван иргэн эдгэрлээ. Ийнхүү эдгэрсэн хүний тоо 225 болжээ. Одоо эмчлүүлж буй 66 иргэний 62-ийнх бие хөнгөн, дөрвийнх нь бие хүндэвтэр байгааг албаныхан хэлэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button