Пентагон Мексикийн хил рүү дахин 2100 цэрэг илгээнэ

АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах яамны хүсэлтээр өмнөд хил рүү дахин 2100 цэрэг илгээнэ гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Шинээр байршуулах цэргүүд нь алба хааж буй 1100 цэрэг, Техас муж улсын Үндэсний гвардын 1000 цэргээс бүрдэх гэнэ. Ийнхүү АНУ-ын өмнөд хил дээр байршуулсан цэргүүдийн тоо 6600 хүрэх юм.
Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, алба хааж буй цэргүүд Гааль, хилийн хамгаалалтын газрын ажиллагаанд туслалцаа үзүүлэх бол Техасын Үндэсний гвардын цэргүүдийг цагаачдыг байрлуулж байгаа газрууд болон Техас муж улсын нисэх онгоцны буудал, боомтууд руу илгээх аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Мексиктэй залгаа хил рүү цэргийн албан хаагчдыг анх 2018 оны дөрөвдүгээр сард илгээж байсан бөгөөд АНУ-ын хилийг давахыг оролдож буй Төв Америкийн орнуудын цагаач иргэдийг зохицуулахаар өнгөрсөн 10 дугаар сард нэмж цэрэг илгээсэн билээ.
А.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.