“Эко алтан заамар”-т хичнээн хүний алтан амь хохирч байж ТӨР ДИЙЛЭХ ВЭ

2019 оны намар Төв аймгийн Заамар суманд “Эко алтан заамар” компанийн талбайд ажлаа хийж байсан дөрвөн хүн нурангид дарагдаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Гэтэл хэдхэн хоногийн өмнө Булган аймгийн Бүрэгхангай суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн талбайд осол гарч нэг хүний амь нас хохирсон асуудал гарсан ч нам дарагдав.
Тодруулбал, тус компанид дохиочноор ажилладаг байсан Орхон аймгийн харьяат, 25 настай эрэгтэй цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Гэвч, энэ талаарх мэдээллийг шат шатандаа нууцалж байна. Хүний амь нас хохирчихоод байхад, холбогдох байгууллагууд мэдээлэл өгч, сэрэмжлүүлэх бус харин ч хав дараад өнгөрдөг сонин тогтолцоо манайд бий.
Тус компани хуулинд захирагддаггүй, эрх дархтай уул уурхайн компани. Дөрвөн хүний алтан амь эрсэдсэн ч, нэг хүний алтан амь эрсэдсэн ч үйл ажиллагаагаа явуулж л байх юм. Энэ бол Төв аймаг болон Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг “Баян” Ч.Базарын эзэмшлийн “Эко Алтан Заамар” гэх компани.
Хуулийн байгууллагатай хуйвалдаж хэргээ нуун дарагдуулдаг, хууль бус үйл ажиллагаа явуулдаг энэ компанид хатуухан хариуцлага тооцдог салбар яам, удирдлагууд гэж алга.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эрхэм сэтгүүлчидээ өмнөх 4 хүний амь нас хохирсон хэргийн шийдвэрлэлт ямар шатандаа яваа шийдсэн бол ямар үндэслэлээр хэрхэн шийдвэрэлсэн т�##�аар мэдээ сурв�##�жлага бэлдэж өгөөч
yagaad shalgahgui bgaa wm be. neeree hichneen hunii ami nas hohirch baij uls n, shalgadag gazar n shalgah wm be. hunii ami une tsenegui bolson wmuu. neg hunii ard ur huuhed, ger bul geed olon hun bii shuu dee