“Таван иргэн угаартаж нас барсан гэдэг мэдээлэл худал”

Нийслэлийн Онцгой байдлын газар болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас галлагааны аюулгүй байдал, нөхцөл байдал, угаарын хийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ сард нийслэлийн хэмжээнд угаарын хийн 49 дуудлага ирж 152 иргэн өртсөн байна. Тухайн 49 өрхөөс яндангаа хөөлөөгүй хоёр, зуухны битүүмж алдсан долоо, яндангаа салгаж өрхөө бүтээсэн 35, зуух яндан гэмтсэн гурван өрх, угаарын мэдрэгчгүй 38 өрх байсан гэж НАОБТГ-ын дарга Б.Мөнхбаатар хэллээ.
Тэрбээр, “Сонгинохайран дүүрэгт таван иргэн угаартаж нас барсан гэх мэдээлэл цахим орчин түгсэн. Сонгинохайрхан болон Налайх дүүрэгт гурван иргэн амь насаа алдсан. Харин хоёр иргэн гал түймэрт өртөж нас барсан. Тиймээс НЭМҮТ-ийг буруу ташаа мэдээлэл гаргахгүй байхыг уриалж байна. Айл өрхүүдийн яндан болон зуухын аюулгүй байдлыг айл өрхүүдээр явж шалгаж байна. Эхний ээлжинд бид зуух пийшин гэмтэлтэй, ашиглалтын шаардлага хангаагүй айл өрхүүдийн зуух пийшинг солино. Мөн угаарын хий мэдрэгчийг жилийн өмнөөс дотоодоо үйлдвэрлэж эхэлсэн. Угаарын хий мэдрэгч хиншүү болон өөр зүйлсд дуграхгүй, угаарын хий ялгарч байвал мэдрэгч дохио өгнө. Одоо 45 мянган угаарын хий мэдрэгчийг суурилуулж чадвал бүх айл өрх угаарын хий мэдрэгчтэй болно” гэлээ.
Гал түймрийн 60 орчим хувь нь гэр хороололд гарч байгаа аж. Онцгой байдлын газраас угаарын хий хордлогоос урьдчлан сэргийлэх ажлыг хийж эрчимжүүлжээ. Мөн яндангаа хэрхэн зөв хөөлөх, тогний аюулгүй байдал зэргийг айл өрхүүдээр орж ажиллаж байгаа юм.

Энэ тухай НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар ”Нийслэлийн хэмжээнд 2025 он гарснаар объектын гал түймэр 1942 мэдээлэл бүртгэгдсэн. Гал түймрийн дуудлагаар Онцгой байдлын албан хаагчид ажиллаж иргэн, ААН, байгууллагын 260 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалсан. Угаартаж болзошгүй 2800 гаруй иргэнийг гал түймрийн голомтоос амь насыг нь аварсан. Гал түймрийн улмаас 2025 онд 18 хүн түлэгдэж, 19 иргэн амь насаа алдсан статистик мэдээлэл байна” гэсэн юм.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Намайг 154,000 доллараар хуурсан. Би биткойноор мөнгө явуулсан орос залуутай ярьж байгаад хамаг юмаа алдах шахсан. Гэсэн хэдий ч дөнгөж эхэлж байсан ноён Деннис цаг тухайд нь хөндлөнгөөс оролцож, надад 154,000 долларын биткойныг буцааж өгсөн. Тэр үнэхээр сайн ажил хийдэг, би түүнийг хэд хэдэн найз нөхөд, хамтран ажиллагсаддаа санал болгосон бөгөөд тэд бүгд сэтгэл хангалуун үйлчлүүлэгч болсон. Тэр надад худалдааны салбарт маш их тусалсан тул та түүнтэй холбогдож болно. Хакердах ба санг сэргээх. Тэр бол хамгийн шилдэг нь бөгөөд мөнгө буцааж авах, луйварчдыг илрүүлэх олон төрлийн ур чадвартай. Би мөнгөө буцааж авсандаа баяртай байна, эдгээр нарийн төвөгтэй, махчин гэмт хэргийн хохирогч болсон нь ичмээр зүйл биш юм. Энэ тухай мэдээлснээр та алдсан мөнгөө заримыг нь эсвэл бүгдийг нь эргүүлэн авч, луйварчид бусдыг онилохоос сэргийлж чадна. Хууран мэхлэх замаар олж авсан биткойныг сэргээх, гэмт хэргийн бүртгэл, биткойн олборлолтыг арилгах, устгахын тулд Trustwavehackerstech2 @ gmail com хаягаар TRUSTWAVEHACKERSTECH-тэй холбогдоно уу.
5 ХҮН УГААРТАЖ ҮХСЭН НЬ ҮНЭН Л БАЙШДЭЭ, 3 ХҮН НЬ УГААРТСАН 2 НЬ УГААРТААД ШАТАЖ ҮХСЭН, ЮУГ НЬ ХУДАЛ ТАШАА ГЭЭД БАЙГААН
23 нд 3, 24нд 2, нийлээд 5 юм бишүү ? Өнөө шөнө бас хэд бол ?
5 хүн үхсэн нь үнэн. МАН-ын хулгайчууд худлаа солиорхоо зогсоо. Ард олон ухаантай биш ч гэлээ арай усан тэнэг биш шүү..
Нүүрс чинь хортойн бишүү!!!түүнээс Монголчууд та нараар гал түлэхээс заалгаж гэж!!!!!!! Худалдаа хүн буруутгаж өшөө хэдэн хүн хороох төлөвлөгөө вэ ?!!!!!!!Хятад нүүрсээ хогоо бол!!!!!!!тэгээд одоо зогсоо!!!!! Мэдрэгч гэж мөнгө угаахаа боль Хэн ч дохио хонх хийнэ шдээ хятадууд тэжээхээ боль!!!!!!!