Кремлийн албан тушаалтнууд Трамп, Зеленскийн зөрчилдөөнийг таатай хүлээн авч байгаа ч ОХУ-д ирэх ашиг нь бага
Кремль дэх хатуу байр суурьтай албан тушаалтнууд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нарын хооронд үүссэн зөрчилдөөнийг таатай хүлээн авч байна. Сүүлийн хэдэн долоо хоногт Зеленскийн хувьд таагүй, харин Мосвкагийн хувьд ээлтэй харагдаж байгаа юм.
АНУ, Украины харилцаа муудаж буйд Москва баяртай байгаа ч Кремль Трампын үйлдлийг урьдчилан таамаглахад хүндрэлтэй гэж үзэж байна.
Трамп, Зеленскийн харилцаа хэрхэн муудав?
Трамп аравдугаар сарын 9-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй тохиролцож, тус улсын түлшинд тавьсан хоригийг түр хугацаанд суллаж, зэрэгцээ дизель түлш импортлохоор болсон гэж мэдэгдсэн. Мөн Трамп өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын эсрэг шинэ арга хэмжээ хэрэгжиж эхлэхээс өмнө цуцалсан юм. Тэрбээр хоёр долоо хоногийн хугацаанд Москвад ашигтай хоёр зүйл хийсэн нь барууны холбоотнууд болон Киевийн хувь цохилт болсон.
Энэ хоёр алхмыг Зеленский шүүмжилсэн тул АНУ хэсэг хугацаанд Украинд нийлүүлдэг тагнуулын мэдээллээ зогсоосон юм. Үүнээс гадна Украины цэргүүд фронт дээр харилцаж, цохилт өгөхдөө ашигладаг “Starshield” нэртэй хиймэл дагуулын сүлжээний хурдыг хязгаарласан билээ. Мөн Пентагон Украинд нийлүүлэх зэвсгийн хүргэлт цагтаа ирэхгүй байгаа аж.

Трамп, Зеленскийн нарын харилцаа муудахад нөлөөлсөн өөр нэг зүйл нь Украины зэвсэгт хүчин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгч буй явдал. Хоёр долоо хоногийн өмнө Трамп ОХУ, Украин нар эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох тохиролцоонд хүрсэн гэсэн ч ОХУ бөмбөгдсөөр байсан юм. Ийм учир Украинаас газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгч буй цохилт зогсоогүй.
Кремль баярлахад эрт байна
Нөхцөл байдлыг өнгөц харвал Кремлийн хатуу байр суурь баримтлагчдад баярлах шалтгаан элбэг байв. Трамп Зеленскийг хэд хэдэн удаа шүүмжилж, Украин шинэ ерөнхийлөгчтэй болох цаг нь болжээ гэж хүртэл хэлсэн.
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, Аюулгүйн зөвлөлийн орлогч даргаар ажиллаж буй Дмитрий Медведев нөхцөл байдлын талаар “‘Оны онцлох хүн’, ‘шинэ Черчилль’ гэж өргөмжлөгдөж байсан түүнийг (Зеленский) дэмжиж ирсэн эзэн нь энх тайван, АНУ-ын ашиг сонирхолд саад болж буй хүн гэж нэрлэлээ. Эцсийн эцэст тэр өөрийг нь тэжээж байсан гарыг цус гартал нь хазсан билээ” гэж бичжээ.
Путиний эдийн засгийн зөвлөхөөр ажилладаг Кирилл Дмитриев ОХУ-ыг бэлгэдсэн баавгай, АНУ-ыг төлөөлсөн бүргэд хамтдаа Их Британийг төлөөлөх арслан болон Европын Холбоотой нүүр тулж буй дүрслэл бүхий зураг нийтэлсэн байна. Тэрбээр тус зургийг “Бүх зүйл өөрчлөгдсөн” гэсэн тайлбартай нийтэлсэн юм.
Зеленский Трампыг шүүмжилсэн нь сөрөг үг дагавар авчирсан гэж үзэж байгаагаа Дмитриев илэрхийлжээ. Тэрбээр “Зеленский гартаа байгаа хөзрөө хэтрүүлэн үнэлж, бардам зан гарган Ерөнхийлөгч Трамп руу дайрсан нь ноцтой үр дагавар дагуулах болно” гэж бичсэн байна.
Гэхдээ Трамп, Зеленский нарын зөрчилдөөн одоогоор ОХУ-д дорвитой ашиг авчраагүй гэж зарим хүн үзэж байгаа бололтой. Украины дайны улмаас АНУ-аас ОХУ-д оноосон ихэнх хориг үйлчилсэн хэвээр байгаа. Мөн Трампын үйлдлийг арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуультай холбон тайлбарлах боломжтой. Тэр тус сонгуулиас өмнө АНУ-д дизель түлшний үнийг бууруулах хүсэлтэй байгаа юм.
Кремлийг дэмждэг Шударга Орос намын парламент дахь бүлгийн дарга Сергей Миронов энэ зөрчлийг “Конгрессын сонгуулийн өмнө сонгогчдодоо таалагдах гэсэн оролдлого” гэж тайлбарлажээ. Тэрбээр нэмж “АНУ-ын Ерөнхийлөгч Трамп шатахуун, түлшний үнийг хямд түвшинд байлгах хэрэгтэй. Мөн түлшний үнэ өссөн явдалд бурууг тохох хүн буюу үнийн өсөлтийн хариуцлагыг үүрүүлэх ‘золиосны ямаа’ ч түүнд хэрэгтэй. Энэ бүхэн ОХУ-ын ашиг сонирхолтой холбоо бага” гэж хэлсэн байна.
Мөн Трамп байр сууриа ойр ойрхон өөрчилдөг тул зарим хүн үүсээд буй нөхцөл байдалд болгоомжтой хандаж байгаа юм. Үүнээс гадна дизель түлш худалдан авах тохиролцоо ОХУ-д тийм ч их ашиг авчрахгүй байх магадлалтай. Учир нь АНУ руу экспортлох хэмжээ нь эхэн үедээ харьцангуй бага байх төлөвтэй байна. Мөн ОХУ түлшний экспортоос бус, үйлдвэрлэлээс нь татвар авдаг тул уг тохиролцоо тус улсын төсвийн орлогыг мэдэгдэхүйц өсгөхгүй юм.
ОХУ-ын өмчит “RT” телевизийн тоймч Сергей Полетаев энэ тал дээр Москваг тэвчээртэй байхыг уриалжээ. Тэр “Оросын хувьд хамгийн чухал нь нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг зөв ойлгох бөгөөд үүнийг шууд ялалт гэж эндүүрч болохгүй. Зеленский сонголтоо хийсэн. Одоо Вашингтон түүний гаргасан шийдвэрийн үр дагаврыг хэр удаан тэвчих вэ гэдэг л үлдэж байна” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Trump, Zelensky 2-iin hoorond uussen zurchildoon bol zugeer l amerik-iin songuulyn lobi shou shd
Улс төрчид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө л бусдыг ашиглаж хаядаг гэдгийг энэ байдал харууллаа
Zelensky-giin gartai bgaa hözur dawsaj, Trump-ruu dairch bgaa n buruu zvil l de
АНУ болон Украины харилцаа муудлаа гээд Орост шууд ямар нэгэн том ашиг гарч ирэхгүй шүү дээ
Dizel tulshnii horig sullasan n zugeer l songuuliin umnuh une buhuulah gesen arga l bna
Дмитрий Медведев болон Кирилл Дмитриев нар болохоор л шоронд суусан мэт баярлалдаад л байна
Улаанбаатар хотод байж дэлхийн том гүрнүүдийн хоорондох энэ тоглоомыг харахаар инээдтэй юм
Zasgiin gazarin hiij bgaa ajil buхэн l nileen uldegdeltei, ard tumnii esreg l baidag
Дэлхий даяар өрнөж байгаа энэ том тоглоомон дунд энгийн ард түмэн л хамгийн ихээр хохирдог доо
Улаанбаатар хотод өвлийн бэлтгэл, утаа түгжрэлээ дийлэхгүй байж гадаадын улс төр яриад яах вэ дээ
Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog
Зеленский өөрийг нь тэжээж байсан гарыг хазсан гэдэг үг бол яг л энэ нөхцөл байдалд тохирч байна
Zasgiin gazarin shuidiig haraad baigaad l zver l ulsiin mungiig uursduu zartsuulah arga l bna
Ene buh uildel n zver l ard tumnii tarhiig ugaah gesen neg shou l bolж bna shd
Монголын медиагаар хүртэл гадаадын энэ том улс төрийн хэрүүлийг л өдөржин ярьж суух юм