ХСОАБХЗГ Налайх, Багахангай дүүргүүдэд ажиллалаа

ХСОАБХЗГ /Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар/ Барилга байгууламжийн их засвар, шинэчлэлтийн ажлыг ашиглалтад оруулах комисс Налайх, Багахангай дүүргүүдэд ажиллалаа.
Барилга байгууламжийн их засвар, шинэчлэлтийн ажлыг ашиглалтад оруулах комиссын ажиллах хуваарийн дагуу тус газрын Орлогч дарга О.Оджаргалаар ахлуулсан комиссын бүрэлдэхүүн 2020.08.12-ны өдөр Багахангай дүүргийн 1-р хороо 2, 3, 4, 6 дугаар байрны сантехникийн босоо шугамын шинэчлэлтийн ажил, Налайх дүүргийн 1, 2, 4, 5, 6, 8 дугаар хороонд хийгдсэн сагсан бөмбөгийн талбайн тохижилтын ажлуудыг тус тус байнгын ашиглалтад хүлээж авах комиссын үйл ажиллагааг зохион байгуулан хугацаатай үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Эх сурвалж: Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.