Нийгмийн
ҮЙЛ ЯВДАЛ: Татварын ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл ХИЙНЭ

Улаанбаатарт НАЙМДУГААР сарын 19-нд болох үйл явдал:
09:00 цагт:
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв (ЭХЭМҮТ)-ийн 90 жилийн ойн хүрээнд тус эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар “Өнөр бүл” төвийн 170 орчим хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийнэ. Холбогдох утас: 8811-1757
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбооноос зохион байгуулж буй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно.
11:00 цагт:
- “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
- НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээний талаар Татварын ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл өгнө.
- Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухааны, соёлын төвөөс Дэлхийн гэрэл зургийн өдрийг тохиолдуулан “Ховор агшин” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийг дэлгэсэн үзэсгэлэнг нээнэ.
11:30 цагт:
- “Нутгийн буян” группээс Монгол Улсын заан М.Бадарчид хүндэтгэл үзүүлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.