НИЙГЭМ

Элэг шилжүүлэх мэс заслаар манaй улс ДЭЛХИЙД ГУРАВТ бичигдэж байна

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн хамт олон наймдугаар сарын 21-нд 100 дахь мэс заслынхаа тайланг тавилаа. 2011 онд энэ төрлийн мэс заслыг Монголд хийх ажлыг эхлүүлэх гэж байхад манай улс элэгний эмгэг, хорт хавдар, нас баралтын тохиолдлоороо дэлхийд дээгүүрт бичигддэг байсан. Хүнд шатандаа орчихсон өвчтөнүүдээ нулимстай нүдээр үддэг байсан тухайгаа элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, хүний гавьяат эмч О.Сэргэлэн дурсаж байсан юм. Харин өнөөдөр тэд аль хэдийн 100 удаагийн мэс засал хийснээс 67-г нь бие дааж хийсэн. Үүнээс найман тохиолдол нь тархины үхэлтэй доннороос элэг шилжүүлсэн, бүр цусны бүлэг нь тохироогүй доннороос хүртэл элэг шилжүүлэх мэс засал хийгээд эхэлсэн гээд бахдам амжилтын ард гараад байна.

БНСУ-ын эмч мэргэжилтнүүдтэй хамтарч тэднээс туршлага судалсан нь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол улсад нэвтрүүлэх гол тулхэц болсон. Харин 2015 оноос хойш мэс заслын технологийг нутагшуулах үндсэн үйл ажиллагааг манай Монгол эмч нар бие даан хэрэгжүүлж байна.

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах ажлыг эрүүл мэндийн яам бодлогоор тууштай дэмжиж нийтдээ 3 тэрбум 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн хууль эрх зүйн болоод санхүүжилтийг таатай орчныг бүрдүүлсэн.
Энэхүү мэс заслыг хийлгэхэд улсын төсвөөс 65 сая төгрөг, 20 орчим сая төгрөгийг  эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог бол эмчлүүлэгч өөрөө 7-10 сая төгрөгийн зардал гаргадаг. Нийт 100 удаагийн мэс заслыг гадаад улсад хийлгэсэн бол нийтдээ 23 тэрбум төгрөг манай улсаас валют хэлбэрээр гадагш урсгах байсан гэх тооцоо гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-23 12:01

Алтан гартай та бүхэндээ амжилт бүрийн дээдийг хүсье...

IrgenЗочин
IrgenЗочин
2020-08-23 23:46

Sereglen emchdee sain saihaniig husey.

Зочин
Зочин
2020-08-24 14:10

Элэгний өвчлөл гар�##�тыг багасгаж чадв�##� дэлхийд тэргүүлэх шаардлага байхгүй л дээ

Холбоотой мэдээ

Back to top button