Нийгмийн

Долоон тонн газ тээвэрлэж явсан “Норд бенз” замын хажуу руу унажээ

Завхан аймаг, Их-Уул сумЦэцүүх багийн “Солонготын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 255 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 75 км-т/ Улаанбаатар хотоос тус аймгийн Тосонцэнгэл сум руу 7 тн газ тээвэрлэж явсан “Дашваанжил” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын зүтгүүрийн чиргүүл автозамын хажуу руу унасан тухай дуудлагыг 08.24-ний өдрийн 11:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус аймаг дахь “Дашваанжил” ХХК-ийн салбарын 3 ажилтан мөн өдрийн 15:00 цагт очиж, хамгаалалтад авч аюулгүй байдлыг ханган ажиллажээ. 

Эх сурвалж: ОБЕГ

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Tseel
Tseel

техник хэзээ ч найдваргүй нь оылгомжтой.техникт альваа техникт найдна гэдэг бол манай оронд байж болшгүй. техникийг их сайн хийсэн ч туршилт монголын нөмцөлд дор хаяж 10 000 удаа хийгээгүй бол ннмэргүй

Холбоотой мэдээ

Back to top button