Зеленский: Хэрвээ АНУ аюулгүй байдал хангаж өгвөл сонгууль явуулахад бэлэн
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мягмар гарагт /2025.12.09/ мэдэгдэл хийхдээ АНУ болон холбоотнууд нь аюулгүй байдал хангаж өгвөл ирэх гурван сарын хугацаанд сонгууль явуулахад бэлэн гэжээ.
Дайны дундуур сонгууль явуулахыг Украинд хуулиар хориглодог. Гэхдээ сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Зеленскийд сонгууль явуул хэмээн шахалт үзүүлж байгаа юм. Зеленскийн бүрэн эрхт хугацаа өнгөрсөн жил дууссан. Гэхдээ Украины төр дайны хууль дор үйл ажиллагаа явуулж байгаа учир тэр албан үүргээ гүйцэтгэсээр байгаа юм.
Трамп “Politico” агентлагтай ярилцахдаа Украины засгийн газар дайныг ашиглан сонгуулиас зайлсхийж байж магадгүй гэх утгатай зүйл ярьсан байна. Харин Зеленский үүнийг нь үгүйсгэж “Би сонгууль явуулахад бэлэн. Цаашлаад АНУ сонгууль явуулахад туслахыг хүсэж байна. АНУ Европын холбоотнуудтай хамтран сонгуулийн аюулгүй байдлыг хамгаалахад тусламж үзүүлээсэй гэж хүсэж байна” хэмээжээ.
ОХУ орон даяар агаарын цохилт өгч, цэргүүд нь олон зуун мянгаараа фронт дээр тарсан нөхцөл байдал дунд сонгууль явуулахыг Зеленский болон бусад албан тушаалтнууд эсэргүүцсээр ирсэн. Мөн ОХУ-ын эзэлсэн нутагт буй украинчууд хэрхэн сонгуульд оролцох нь тодорхойгүй байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар ч улсад эх оронд нь гадны түрэмгийлэгч халдан довтолсон дайны байдалтай байгаа үед ямар ч сонгууль явуулдаггүй ш дээ аль ч улсын Үндсэн хуулинд хориотой байдаг. Путин бол Оросын Үндсэн хуулийг зөрчиж хууль бусаар олон жил төрийн эрх авсан хууль бус ерөнхийлөгч Оросын Үндсэн Хуулинд зөвхөн 2 удаа л нэр дэвших эрхтэй гэж заасан байдгийг өөрөө дур мэдэн өөрчлөж тасралтгүй 6 удаа нэр дэвшиж өрсөлдөгчдөө алж хэн ч мэдэхгүй тоглоомын хэдэн хүн өрсөлдөгч болгон ялж гардаг жинхэнэ ялах магадлалтай Немцов Навальный нарыг алсан хүн. Путинтай ямар ч гэрээ хэлэлцээр хийх ёсгүй учир нь тэр цэргийн гэмт хэрэгтэн Олон улсын эрүүгийн шүүхээс эрэн сурвалжлагдаж байгаа хүн НҮБ-ын Бүрэн эрхт гишүүн тусгаар улсын газар нутагт халдаж хот тосгодыг нь бөмбөгдөж олон мянган хүний амь насанд хүрсэн алуурчин