Нийгмийн

ХӨСҮТ: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүнээс КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

Өнөөдөр /2020.09.01/ Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“2020.08.31-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 318 хүнд шинжилгээ хийхэд 315 хүнд коронавирус илрээгүй байна. Гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. 2020.08.30-нд Нурсултан-Улаанбаатар онгоцоор ирсэн 60 настай эрэгтэй, 21 настай эрэгтэй, 58 настай эмэгтэй байсан. Бусад шинжилгээг хэлбэл:
Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолоочийн шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа гурван эмч, ажилтны шинжилгээ, Тандалтын зорилгоор цуглуулсан гурван хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 6, сувилалд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд байгаа 7 хүний давтан шинжилгээ. Коронавируст халдварын тохиолдол 304 боллоо. Үүнээс эдгэрсэн 295, 97 хувь нь эдгэрсэн байна. Эдгэрсэн хүмүүсийн 29 хүн нь сувиллын ажиглалтад, 40 хүн гэрийн ажиглалтад 226 хүн тандалт судалгаа, ажиглалт дууссан байна. ХӨСҮТ-ийн клиникт өнөөдрийн байдлаар 9 хүн эмчлэгдэж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button