Нийгмийн

Т.Ням-Очир: Хүүхдүүдэд хэт их ачаалал өгөхгүйгээр хамтарч ажиллах жил ирээд байна

Өнөөдөр /2020.09.01/ Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийж байна. Энэ үеэр БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир

“Нийт багш сурган хүмүүжүүлэгч, сурагчдадаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. 834 ерөнхий боловсролын 690 орчим хүүхэд суралцах ерөнхий тооцоо гарсан. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 40 орчим хүүхэд дүр зураг харагдаж байна. 2019-2020 оны хичээлийн жилд нийт 28.567 хүүхэд 12-р ангиа төгссөн бол энэ жил нэгдүгээр ангид 80 орчим мянган хүүхэд элссэн байна.

Энэ жил нэгдүгээр ангийн элсэлтийг цахим хэлбэрээр эхлүүлж, зохион байгуулсан. Цахим бүртгэл 80 орчим хувьтай дууссан. Сүүлийн өдрүүдэд хаягийн зөрчилтэй хүүхэд дуусахаар эцсийн шийдвэр гарна. Шинэ хичээлийн жилд 38 мянган хүүхэд ЕБС- төгсөнө. Ойрын жилүүдэд ЕБС-ын ачаалал өсөх хандлагатай байна. Хүүхдүүдтэйгээ хамгийн сайн хамтарч ажиллах жил ирээд байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button