Нийгмийн

“Экспортын зээлийн батлан даалтын агентлаг” хэрэгцээтэй байна

Европ Монголын хамтарсан Худалдаа аж үйлдвэрийн танхим Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Европын Холбооны ТРАМ төслөөр санхүүжүүлсэн Экспортын санхүүжилтийн судалгаанаас үзэхэд Монголын уул уурхайн бус экспорт 50-80 хувиар нэмэгдэх боломжтой аж.

Экспортын зээлийн баталгааны систем нь шийдлийн анхны алхам бөгөөд Засгийн газраас экспортыг дэмжих үндсэн хэрэгсэл болох юм.

  • Өнөөгийн байдлаар экспортын санхүүжилт нь нийт арилжааны банкуудын байгууллагын зээлийн багцын 0.5%-ийг эзэлж байна.
  • Экспортыг дэмжих институцийн болон хууль эрх зүйн орчинг нэн даруй бий болгох шаардлагатай байна (үүнд Экспортын Зээлийн батлан даалтын Агентлаг  байгуулах орно). Экспортын өмнөх ба дараах санхүүжилт нь уул уурхайн болон бусад салбарт чухал ач холбогдолтой юм.
  • Европын Холбоо нь Монгол Улсын эдийн засгийн төрөлжүүлэлтийг, хүртээмжтэй өсөлтийг үргэлжлүүлэн дэмжих болно.
  • Евро Танхим нь олон улсын худалдааны санхүүжилтийн хэрэгслийн буюу факторинг ба форфэйтингийн  эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэг байгуулна.

"Монголын ЖДҮ-ийн экспортын санхүүжилт"-ийн судалгааны үр дүнг танилцуулж, бүх оролцогч талууд дугуй ширээний хэлэлцүүлэг хийжээ. Судалгааны гол зөвлөмж нь экспортын баримжаатай эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Экспортын Зээлийн Батлан даалтын агентлаг байгуулах явдал юм.

Тус хэлэлцүүлгийг Европын Холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газраас Элчин сайдын нэгдүгээр орлогч ноён Марко Ферри, “Европын Холбоо нь Монгол Улсын эдийн засгийн төрөлжүүлэлтийг, хүртээмжтэй өсөлтийг дэмжиж ажиллана. Мөн хэрэгцээтэй гэж үзвэл Европын Холбооны холбогдох туршлагаас ноу-хау дамжуулахад бэлэн байна” хэмээв.

Судалгааны үр дүнд Монгол Улсад экспортын санхүүжилт нийт арилжааны банкуудын байгууллагын зээлийн багцын 0.5%-ийг эзэлж байгааг харуулав.

Хэлэлцүүлэгт Сангийн Яам, Гадаад Харилцааны Яам, дотоодын болон олон улсын арилжааны банкууд, ЕХ-ны Монгол дахь төлөөлөгчийн газар, МҮХАҮТ болон “Монголын худалдааг дэмжих” ТРАМ төслийн багийн нийт 25 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Судалгааны үр дүнд Монгол Улсад экспортын санхүүжилт нийт арилжааны банкуудын байгууллагын зээлийн багцын 0.5%-ийг эзэлж байгааг харуулав. Мөн асуулгад оролцсон экспортын компаниуд банкны шинэ бүтээгдэхүүн буюу экспортын өмнөх санхүүжилт бий болгох, зээлийн хүүг бууруулах, барьцаа хөрөнгийн шаардлагыг багасгах хүсэлтэй байгаагаа онцлов.

"Засгийн газрын батлан даалттай экспортын зээлийн даатгал бий болсноор арилжааны банкууд илүү чанартай, хямд өртөгтэй, хүртээмжтэй экспортын санхүүжилт гаргах боломжтой болно" хэмээн Евро Танхимын Гүйцэтгэх Захирал Томаш Бравнец дурдсан юм.

Судалгааны багаас гаргаж буй гол зөвлөмж нь Олон Улсын “Бернийн Холбооны” төрлийн Экспортын Зээлийн Батлан Даалтын Агентлаг бий болгох юм.

Судалгааны багаас гаргаж буй гол зөвлөмж нь Олон Улсын “Бернийн Холбооны” төрлийн Экспортын Зээлийн Батлан Даалтын Агентлаг бий болгох юм. Ингэснээр Монгол Улс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортолж, Ковид-19-ын эдийн засагт үзүүлэх нөлөөг багасгаж, улмаар эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэх боломжтой байгааг онцоллоо.

Монголын Худалдааг Дэмжих Төслийн (ТРАМ) Хувийн хэвшлийг хөгжүүлэх ахлах мэргэжилтэн Карл Круг, Монгол Улсад ашиглагдаагүй нөөц боломж маш их байгаа бөгөөд Экспортын Зээлийн Агентлагийг байгуулахад хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэг маш чухал байна. Үгүй бол зээлийн хүүгийн татаасыг өргөжүүлэх боломжгүй, "нэг удаа" ашиглаад дуусах зүйл юм. Харин Экспортын Зээлийн Агентлаг байгуулахад ижил хэмжээний хөрөнгийг ахин дахин ашиглах бөгөөд илүү үр өгөөжтэй байх болно гэв.

МҮХАҮТ-ын үндсэн үйл ажиллагааны чиглэлд экспортыг дэмжих, Засгийн газартай уялдан ажиллах, экспортлогчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг орно

Экспортын Зээлийн Агентлаг байгуулах зорилгыг Засгийн газрын стратегийн тэргүүлэх зорилт болгох тал дээр Евро Танхим нь олон нийтийн болон хувийн хэвшлийн оролцогч талуудтай нягт хамтран ажиллах, түүнчлэн компаниудын чадавхыг бэхжүүлэх замаар банкны шаардлага хангах чадварыг нь сайжруулах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна.

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх Захирал Т.Дүүрэн, Бид энэхүү стратегийн чухал асуудал дээр Евро Танхимтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. МҮХАҮТ-ын үндсэн үйл ажиллагааны чиглэлд экспортыг дэмжих, Засгийн газартай уялдан ажиллах, экспортлогчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг орно гэсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг үндэслэн Евро Танхим нь форфейтинг, факторинг зэрэг олон улсын худалдааны санхүүжилтийн хэрэгслийг арилжааны банкуудад өргөнөөр ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хэсгийг байгуулах аж.

Эх сурвалж: Европ Монголын хамтарсан Худалдаа аж үйлдвэрийн танхим

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button