НИЙГЭМ

Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлнэ

Нийслэлийн боловсролын газрын мэдээлснээр улсын цэцэрлэгүүдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.

Энэ жил зөвхөн  2014 онд төрсөн хүүхдүүдийг шинээр бүртгэх бөгөөд өнгөрсөн жилийн хүмүүжигсэд үргэлжлүүлэн явах юм.

Бүртгэл энэ сарын 26 хүртэл үргэлжилж мөн өдөр сугалаа явуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл нийслэлд цэцэрлэгийн насны 145 мянган хүүхэд байгаагийн 101 мянгыг нь элсүүлэх юм.

Шинэ хичээлийн жилд нийт 31 цэцэрлэгийг шинээр байгуулж, 3900 хүүхдийг нэмж хамруулах боломжтой болсон аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button