Н.Бат-Ундрал: “Предизин” эм өрсөлдөгчөөс илт давуу байдал бий болгож чадахгүй

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн Зүрх судасны мэс заслын их эмч Д.Бат-Ундралтай улсын аварга Н.Батсуурийн допингийн шинжилгээнээс илэрсэн гэгдээд буй “предизин” эмийн тухай тодрууллаа.
Улсын аварга Н.Батсуурийн допингийн шинжилгээнээс илэрсэн гэгдээд буй “предизин” хэмээх эмийн олон улсын нэршил нь “триметазидин”, харин өргөн хэрэглээний нэр нь predizin (предизин) юм байна.
-УГ ЭМИЙГ УУСНААР ЗҮРХНИЙ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ХЭРЭГЦЭЭ БУУРЧ, ТУХАЙН ХҮН ЯДРАХ НЬ БАГА-

-Допингийн S6 төрөлд багтдаг гэгдээд буй “Предизин” эмийн тухай манай уншигчдад мэдээлэл өгөөч?
-“Предизин” нь зүрхний өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг эм юм. Хэвийн үедээ зүрх ачааллаа дааж чадахгүй болсон, аль эсвэл зүрхний “ишеми” (Зүрхний титэм судсаар эргэлдэх цусны хэмжээ, зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ хоёрын хоорондын тэнцвэрт байдал алдагдаж хүчилтөрөгчийн хангамж буурснаас зүрхний булчинд бодисын солилцооны хямрал үүсэхийг хэлнэ) гэдэг өвчний үед өвдөлтийг бууруулах, хүчилтөрөгчийн хэрэгцээг бууруулах үйлчилгээг үзүүлдэг. Зүрхний цусан хангамжийг сайжруулах хоёр төрлийн арга бий. Судсыг тэлэх замаар зүрхэнд очиж буй цусыг ихэсгэх, хэвийн болгох. Харин нөгөө арга нь зүрхний өөрийн булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээг буулгах юм. “Предизин” эмийн хувьд хоёр дахь төрлөөр зүрхний цусан хангамжийг сайжруулдаг. Уншигчдад ойлгомжтой болгох үүднээс зүрхийг машинаар зүйрлэвэл, 100-д 10 литр түлш иддэг машиныг таван литр иддэг болгоно гэж ойлгож болно.
-Уг эмийг зүрхний өвчтэй бус, хэвийн зүрхтэй хүн хэрэглэвэл ямар үйлчилгээ үзүүлэх вэ?
-Хэрэв хэвийн зүрхтэй хүн уг эмийг хэрэглэвэл, ачаалал даах чадвар тодорхой хэмжээнд нэмэгдэж болно. Допинг гэдэг нь заавал муу байх албагүй л дээ. Аливаа спорт, уралдаан тэмцээнд давуу байдлыг үүсгэдэг. Тухайн хүний зүрх өрсөлдөгчийнхөө ачаалал даах чадвараас бага зэрэг илүү болоход л, давуу байдал бий болно. Цуцаж, ядрах нь багасна.
-Эмийг ууснаас уг үйлчилгээг хэдэн цаг барьдаг вэ?
-Энэ эм их удаан үйлчилдэг. Ерөнхийдөө зүрхний хурц биш архаг “ишеми” өвчний үед, хөгшчүүл түгээмэл хэрэглэдэг.
-ТАМИРЧДЫН ХУВЬД УГ ЭМИЙГ САНАМСАРГҮЙ УУСАН БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ. БИ ТАМИРЧДАА ӨМӨӨРНӨ-

-“Предизин” эмийг 400 төгрөгөөр жоргүй олгодог гэсэн байсан?
-Тийм. Жоргүй олгогддог. Зүрх нь өвддөг, асуудалтай хүмүүс эмчийн заавраар хэрэглэдэг.
-Тухайн эмийг эмч нар тамирчдад уухыг зөвлөдөг үү. Допингийн төрөлд багтдаг болохыг эмч нар мэддэг үү?
-Ялангуяа тамирчдын хувьд зүрх өвддөг гэх шалтгаанаар үргэлж ирдэг. Зүрхний эмч нар ямар эм допингд багтдаг, багтдаггүй болохыг мэдэхгүй. Ер нь бол мэдлэг дулимаг байдлаас болоод зүрх нь өвдсөн тамирчинд уг эмийг бичээд, зөвлөхийг үгүйсгэхгүй. Зүрх нь ачаалал авдаг хүмүүсийн хувьд өвчтэй хүмүүсийн зүрхтэй адилхан, андуурагдмаар байдаг.
Тиймээс эмч нарт допингийн тухай тодорхой хэмжээний мэдлэг өгдөг байх нь чухал. Олимпийн хороо, Допингийн төв энэ талын сургалт мэдээллийг өгдөг, эмч нартайгаа уялдаатай ажиллах хэрэгтэй байна. Олон улсын тэмцээн уралдаанд ордог тамирчдад ийм эмийг зөвлөж болохгүй зэрэг сургалт оруулахгүй бол ялангуяа залуу эмч нарын хувьд уг эмийг зөвлөөд, бичээд явуулж болно шүү дээ. Эсвэл жагсаалтыг нь гаргаад өгчих хэрэгтэй. Үүнээс болоод үл ойлголцол гараад байна.
-“ПРЕДИЗИН” ӨРСӨЛДӨГЧИД ИЛТ ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОЖ ЧАДАХГҮЙ -

-Тэгэхээр таны хэлж байгаагаар, тамирчин санаатайгаар уг эмийг хэрэглээгүй байж болно гэсэн үг үү?
-Тийм. Би энэ асуудал дээр тамирчдаа өмөөрнө. Тэд нар чинь биднээс дөрөв дахин ачаалалтай бэлтгэл сургуулилт хийдэг. Хамгийн түрүүнд зүрх нь өвддөг. Тамирчин хүний зүрх өвчтэй хүний зүрхтэй андуурагдам. Тиймээс залуу эмч нар тухайн тамирчныг эрүүл байсан ч андуурч зүрхний эм, эмчилгээ бичих эрсдэлтэй. Тамирчин хүний зүрх энгийн хүний зүрхнээс том.
Тиймээс зүрхний эхо, рентгенээр хараад тухайн тамирчныг өвчтэй гэж андуурч болох юм. Зүрхний хэм нь энгийн хүнийх 60-80 байдаг, харин тамирчин хүнийх 40-60 байдаг. Тиймээс зүрх нь өвчтэй юм байна гээд эмч нар эм зөвлөдөг. Би олон жил тамирчидтай хамтарч ажиллаж байна. Яг ийм шалтгаанаар олон тамирчид хохирч байхыг харлаа. Эсвэл тамирчдын үзүүлэх ёстой эмнэлэг, эмчийг нь тодорхой заагаад өгчих хэрэгтэй.
-Хэрэв тухайн тамирчин санаатайгаар уг эмийг хэрэглэсэн гэж үзвэл, энэ нь тэмцээний үеэр өрсөлдөгчөөсөө давуу байдал бий болгож чадах уу.
-Үнэхээр өрсөлдөгчөөсөө давуу байдал бий болгохоор уг эмийг уусан гэвэл би лав итгэхгүй. Үнэхээр допинг болгох зорилгоор уух бол “Предизин”-ээс илүү үйлчилгээтэй олон эм бий. Ийм эм уусныг бол би гайхаж байна. Гэхдээ энэ тухай бол хэлэхгүй.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бөхчүүд хүндэрч барьж биeэ хөнгөлж чөлөөтэй хөдлөхийн оронд ялгадасаа хадг�##�ж жин нэмж д опингийн эм хэрэглэж давуу т�##� өөртөө олж авахыг хичээдэг ш дээ.
tegvel emegtei cholootiin tamirchin Orhond uynii doping n ilersen um b.tr boh bs idj uuh umand n hiiseng uguisghgui gj bg shdee.hairan huuhdiig bs horloson
Батсуурь даваа өгсөх тусам ядардаггүй нь энэ допингийн ач тус юм байна шдээ!
Хүнийг хүчтэй болгохгүй ч ядраадаггүй болгодог допинг гэж байна!
илжигний чихэнд �##�т хийсэнч сэгсрэнэ ус хийсэнч сэгсрэнэ.хорон санаа атаа жөтөөндөө үхчив чи хахаха
За за ойлголоо санамсаргүй ч юм биш л байна
Нөлөөтэй нь батлагдсан болоод л допингийн төрлийн эмийн жагса�##�тад орсон байх даа бодвол. Эсрэг байр суурьтай байгаа бол үндэслэлээ баримттайгаар батлах хэрэгтэй. Таамгаар дүгнэлт гаргаж болохгүй
Батсуурийн допингод энэ эмийн найрлагад ордог бодис илэрсэн болхоос энэ эмийг уугаагүй шдээ.Сэргээшийн жагса�##�танд орох бодис нь өөр нэртэй байсан. Баторшихоос хөхний эм, нөгөөхөөс зүрхий эм гэж бултах гээд яахав дээ.
Энэ эмийн бодис өөр ямар нэг эмд ордоггүй. Дангаараа буюу бүхэл бодис юм гэнэлээ
Энэ эмийн бодис өөр ямар нэг эмд ордоггүй. Дангаараа буюу бүхэл бодис юм гэнэлээ
бүх цаг үёд хэрэглэхииг хориглосон эм
Ymar ch baisan zurh achaalal iluu daana gedeg chini davuu baidal olgoj baina l daa. Tegheer shudarga orsoldoon bish
Баялаг бүтээдэггүй.ажил хийдэггүй эдгээр нөхдийг бурхан шигээ з�##�на.оюун ухөант эрдэмтэн мэргэдээ тоодоггүй нийгэмд амьдарч байнадаа.Монголоор дүүрэн дуучин бөхчүүд л байна
Хоолонд нь хийж өгсөн ч байж болно
Haanaas avah we ene emiig bainga uuj baihaar ed baina.
Ядраагүй байна гэдэг давуу болж байгаа хэрэг мөн
400МNT-ийн эм авч уугаад л, асуудлыг уг нь их амархан шийдсэн байна ш дээ, даанч баригдчихдаг нь тоогуй
Өрсөлдөгч нь хэн нэгэн бөхөө хорлоё гэвэл аптекаас 400 төгрөгөөр аваад цуг хоол идий гэж байгаад хийх ч юмуу зөөгч тогоочид нь хэлээд хоол унданд нь хийхэд л болхоор юм бна даа.Одоо ч хүнд итгэхэд бэрх болсон цаг даа
Та�##�агдсан.Шинэ мэдээ мэдээлэл өгч байгаарай
Зүгээр лъзүрхний эм шүү дээ. Шигдээс болохоос сэргийлдэг эм
олон жил тамирчинтай ажиллаж байгаа бол допингт ордог эмийг мэдэж авч болохгүй бгаа юм бх даа
мэдлэг чадвар дутуу гэж суухынхаа оронд мэдлэгээ дээшлүүлээч
тамирчид хохироод бгааг мэдсээр бж допингт ордог эмийн жагса�##�тыг олоод авчихаж болдоггүй юм уу
Зүрхний сайн эм л байна шүүдээ юун сүртэй юм хар төвөгтэй хүмүүс ямар их Хорхой шиг ЮМБЭ