НИЙГЭМУЛС ТӨР

Стратегийн хүнсийг импортолсоор байх уу

РЕДАКЦЫН БУС КОНТЕНТ

Манай улсын хувьд хүнсний хангамжийн хувьд муугүй үзүүлэлттэй боловч экспорт, импортын зохистой харьцаа алдагдаж, импортоос хараат орны тоонд багтдаг болсон. Гурван сая давсан хүн амтай, 70 гаруй сая толгой малтай, нэг сая гаруй га газар тариалангийн талбайтай орны хувьд хүнсний хэрэглээнийхээ талаас илүү хувийг импортоор авч байгаа нь эрсдэлт нөхцөл яахын аргагүй мөн юм. Тэгвэл сүүлийн жилүүдэд хүнсний ногооны тариалалт огцом өсөж, өнөөдрийн байдлаар Монгол Улс улаан буудай болон төмсний  дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж байна. Мөн шар, хүрэн манжин, луувангийн хэрэгцээгээ бүрэн хангадаг болжээ. Харин Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төмс, хүнсний ногоо, газар тариалангийн бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангахаар дэвшүүлсэн. “Атрын-4” аяныг улс орон даяар амжилттай хэрэгжүүлснээр Засгийн газар дээрх зорилтыг бүрэн биелүүлэх боломжтой болно.

Монгол Улс хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаснаар хүнсний аюулгүй байдал нэг шат ахина. Энэ том “амбиц”-аа биелүүлэхийн тулд УИХ өнгөрсөн хавар хүнсний ногооны импортын татварыг нэмэгдүүлсэн. Ингэснээр гадаадаас худалдан авч буй бүтээгдэхүүний үнэ өсөн, зах зээл нь хумигдан, дотоодын үйлдвэрлэгч, газар тариалан эрхлэгчдийг дэмжих суурь нөхцөл бүрдэж байгаа юм.

Гэхдээ хамгийн чухал асуудал нь хүнсний ногооны хадгалалт, тээвэрлэлтэд онцгой анхаарах ёстой гэдгийг салбарын яам нь онцолж буй. Өөрөөр хэлбэл, жил бүр боломжийн ургац авдаг боловч хадгалж, тээвэрлэж чадахгүй байна. Үүнээс улбаалан зах зээл дээр хомсдол үүсдэг. Тиймээс хадгалалт, хамгаалалтыг шийдэхгүйгээр хүн амаа жилийн дөрвөн улиралд хүнсний ногоогоор хангаж чадахгүй. Тариаланчид хадгалах агуулахгүй учраас намрын ургацаа хямд үнээр борлуулдаг. Тиймээс дорвитой ашиг орлого олж чаддаггүй. Намар хэт хямдарсан хүнсний ногооны үнэ дараа жилийнх нь хавраас тэнгэрт хадах нь бий. Хадгалах агуулахгүй учраас ногооны үнэ ийнхүү хэлбэлздэг хэрэг. Хэрэв агуулах, зоорь хүрэлцээтэй бол ногооны үнэ тогтвортой байхаас гадна эрүүл хүнсээр иргэдээ хангаж, аюулгүй байдлаа баталгаажуулах билээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улсад 222 мянган тонн хүнсний ногоо хадгалах зоорьтой. Хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, хүнсний ногооны тариалалт зэрэг харгалзан үзвэл 450 мянган тонн хүнсний ногоо хадгалах зоорь шаардлагатай байгаа гэдгийг салбарын яам онцолсон. Польш улсын Засгийн газрын санхүүжилтээр нийслэлд 4000, 11 аймагт 1000 хүртэлх тонн хүнсний ногоо хадгалах механикжсан, автомат удирдлагатай, хөргөлттэй агуулах барихаар төсөл хэрэгжүүлж байна. Нийт 7 сая еврогийн санхүүжилттэй, энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 15 мянган тонн хүнсний ногоо хадгалах зоорь барина.  Энэ мэтээр хүнсний ногоогоо хадгалах зоорийн тоо, хүчин чадлыг нэмэх ажил үргэлжилж байна.

Энэхүү ажлыг эрчимжүүлэхээр Нийслэлийн Монгол Ардын Нам 2020 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засгийн суурийг тавьж, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангахаар шийдэл дэвшүүлээд байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Багахангай дүүрэгт төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мах махан бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалтын цогцолбор төвүүдийг барьж байгуулан ашиглалтад оруулж, хотыг эрүүл, аюулгүй хүнсээр найдвартай хангах тогтолцоог бүрдүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Монгол Ардын Нам 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө саалиа бэлдэхээр саваа бэлд гэдгийг адилаар Улаанбаатар хотын хэд хэдэн дүүрэгт хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалтын цогцолбор төвүүдийг байгуулна. Товчхондоо, хүнс эрүүл бол хүн ам эрүүл байдаг.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button