ДЭЛХИЙ
Сураггүй алга болсон эмэгтэй хоёр жилийн дараа далайгаас амьд олджээ

Колумбын Пуерто эрэг орчмоор онгоцтойгоо явж байсан хоёр эр нэгэн эмэгтэйг далайд хөвж явахыг хараад аварчээ. Тэд эхэндээ мод хөвж байна гэж бодсон боловч эмэгтэйн гараа өргөхийг хараад очиж аварсан аж.
Аврагдсан эмэгтэй хоёр жилийн өмнө ор сураггүй алга болсон Анжелика Гайтан байв. Гайтан хоёр жилийн өмнө гэр бүлийн хүчирхийллээс зугтан далай руу үсэрчээ. Тэрбээр анх далай руу үсэрснээсээ хойш болсон явдалыг огт санахгүй байгаа аж. Одоо Гайтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Үүнтэй адил нэгэн эр загасчлах гэж яваад ор сураггүй алга болж, 438 хоногийн дараа эсэн мэнд далайгаас олдсон юм. Энэ мэт ор сураггүй алга болоод маш удсаны дараа амьд олддог сайхан түүх олон байдаг гэнэ.
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яаж амьд байсан бол ? 2 жил байтугай 20 хоног ингээд хувцастайгаа д�##�айд байхаар нян үржээд арьс нь гэмтээд хуулраад ирдэг.
Harin yostoi gaihmaar uy. Hun chin usgui bol 7 l honodog biz de?
ХУДАЛ ЦУУ БҮҮ ТАРАА