ЭРҮҮЛ МЭНД

Амьсгалын болон хоол боловсруулах замын өвчлөл НЭМЭГДЖЭЭ

Амралтын өдөр эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 200  дуудлага холбогдож үйлчилгээ авсан байна.

Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.

2020 аравдугаар сарын 11-ний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ:

  • Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2149 дуудлага ирснээс 942 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1207 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
  • Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай. 
  • Амралтын өдөр УГТЭ-ийн амбулаториор 41 иргэн үйлчлүүлсний 16 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчилгээ авчээ. Хоногийн нөхцөл байдлыг харахад Амбулаториор үйлчлүүлсэн иргэдийн дунд амьсгалын замын өвчлөл, осол гэмтэл, хоол боловсруулах замын өвчлөл нэмэгдсэн байна.
  • ЭХЭМҮТ-д 33 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 349 хүн үйлчлүүлсэн байна. Яаралтай 38, төлөвлөгөөт найман мэс заслыг амралтын өдөр хийжээ.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотнын хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button