НИЙГЭМ
1500 иргэний гарын үсэг хуурамчаар үйлдсэн гэх асуудлаар мэдээлэл хийж байна

Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны барилгыг хууль бус буюу эрх мэдэл албан тушаалаа ашиглан барих гэж буйг эсэргүүцсэн юм. Өөрөөр хэлбэл, тухайн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат нарын луйвар гэдгийг хэвлэлийн хурлыг үеэр онцолж байлаа. Учир нь Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо 33 дугаар байрны ойролцоох газарт ямар нэгэн объект барьж болохгүй гэдэг дүгнэлтийг 2007 онд гаргасан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.