Нийгмийн

Д.Нямхүү: Хоёр хүнээс халдвар илэрч, нэг хүн эдгэрсэн

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Энэ сарын 12,13-нд нийт 1352 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс халдвар илэрлээ. Тухайн хоёр иргэн нь аравдугаар сарын 10-нд Токиогоос ирсэн юм.

Мөн есдүгээр сарын 9-нд Алтанбулагийн боомтоор ирсэн нэг жолооч эдгэрлээ. Ингээд манай улсад коронавирусийн халдварын батлагдсан 320 тохиолдол байна. Үүнээс 311 хүн эдгэрчээ. Одоо ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авсан 9 хүн эмчлүүлж байгаагаас 7 нь хөнгөн, 2  хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэсэн юм.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button