ДЭЛХИЙ
ФОТО: Венесуэлийн өнөөдрийн дүр зураг


Өнгөрсөн бямба гаригт Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Колумб улстай дипломат харилцаагаа цуцлажээ.
Венесуэлийн ерөнхийлөгч хэлэхдээ "Өнөөдөр манай улсад хүмүүнлэгийн тусламж авах хэмжээний нөхцөл байдал үүсээгүй. АНУ-ын Засгийн газраас үзүүлэх гэж буй хүмүүнлэгийн тусламжаар дамжуулж Засгийн эрхийг солихыг завдаж байж болзошгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Венесуэль эдийн засгийн хямралд өртөөд байгаа энэ цаг үед АНУ болон бусад улс орнууд Мадурог сайн дураараа тус улсын ерөнхийлөгчийн суудлаасаа татгалзах дарамт шахалт үзүүлсээр байна.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.