Нийгмийн

Тээврийн жолоочоос халдвар илэрч, батлагдсан тохиолдол 328 боллоо

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Сүүлийн хоёр өдөр 1053 хүнд шинжилгээ хийлээ. Нэг хүнээс коронавирус илэрлээ.

Тухайн иргэн нь аравдугаар сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч, Монгол Улсын иргэн байна. Ингээд манай улсын нийт батлагдсан тохиолдол 328 байна. Үүнээс 312 хүн эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 16 хүн  эмчлүүлж байна. 12 хүний биеийн байдал хөнгөн, 4 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button