Нийгмийн

8 монгол, 3 орос иргэнээс коронавирус илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “23-25-ны өдрүүдэд  ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 1189 сорьцод шинжилгээ хийхэд 1178 хүнээс халдвар илрээгүй. Харин 11 хүнээс коронавирус илэрлээ. Үүнд,

  • Аравдугаар сарын 24-нд Франкфуртээс ирсэн нэг 14 настай хүүхэд
  • Аравдугаар сарын 23,24-нд Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн 46,50 настай хоёр жолооч. Тэд хоёул ОХУ-ын иргэн юм.
  • Аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 2-38 насны 8 иргэнээс халдвар илэрсэн.

Тэдний гурав нь ОХУ-ын иргэн, найм нь Монгол Улсын иргэн байна.

Ингээд батлагдсан тохиолдол 339 боллоо. Үүнээс 312 хүн эдгэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 27 хүн  эмчлүүлж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button