НийгмийнУЛС ТӨР

Хэвлэл мэдээллийн салбарыг доромжилсон үйлдэлдээ уучлалт гуй, Г.Ёндон сайд аа

-Ичиж, улайдаггүй, хэвлэлийг доромжилдог Г.Ёндон сайддаа хариуцлага тооцно уу-

УУХҮ-ийн сайд Г.Ёндон хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг “Монголросцветмет” компанийн данснаас гаргуулсан талаар бид өмнө нь баримттайгаар ДЭЛГЭСЭН. Тэгвэл тэрбээр энэ асуудалд тайлбар хийхээр хэвлэлийнхнийг өнөөдөр дуудав.

Албаны ёсны тайлбар хийгээд, зохисгүй үйлдэлдээ уучлалт гуйх гэж байгаа юм болов уу гэтэл тэгсэнгүй. Харин ч бүр эсрэгээрээ ярианыхаа эхэнд “Бодвол манай яамны ажил хэргийг бус шар мэдээ сонирхож ирсэн болов уу гэж бодож байна. Би тайлбар хийчихье гэж бодлоо” гэж пээдэлзэв.

Бүхэл бүтэн салбарын сайд хүн ёс зүйн алдаа гаргачихаад хэвлэлийг ингэж доромжилсон нь яавч зөвтгөх үйлдэл биш. Сэтгүүлчид таны мууг үзэх гэсэндээ бус тэнцвэртэй мэдээлэл хүргэх гэсэндээ л очсон юм шүү, Г.Ёндон сайд аа. Өөрөө тайлбар хийе гэж хэвлэлийнхнийг “царай алдаж” дуудчихаад ирснийх нь дараа ингэж доромжилсон нь улс төрч тэр тусмаа сайд хүнээс гарах үйлдэл биш шүү. Хэвлэл мэдээллийн салбарыг үнэлдэг үнэлэмж, хардаг өнцөг нь ийм өчүүхэн байгаа нь дэндүү харамсалтай. Тэгсэн мөртлөө тууз хайчлах болохоороо камерын өмнө малийтлаа инээж, сэтгүүлчдэд яриа өгөх гээд яаж гүйдэг билээ дээ.

Тэгээд бас хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг “Монголросцветмет” компаниар төлүүлснийгээ шар мэдээ гээд тодотгочихжээ. Шар мэдээ бус увайгүй үйлдэл юм шүү. Г.Ёндонгоос өөр хүн байсан бол уг нь өдийд хэвлэлийг доромжлох бус увайгүй үйлдэлдээ уучлалт гуйгаад зогсох байлаа. Даанч түүнд тийм ухамсар, улс төрийн соёл байхгүй бололтой. “Би хууль зөрчөөгүй, буруу зүйл хийгээгүй” гэж өөрийгөө өмөөрөв.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон та хэвлэл мэдээллийн салбарыг доромжилсон үйлдэлдээ уучлалт гуй. Хэн дуртай нь доромжлоод, элдэвлээд сууж байдаг салбар биш шүү. Хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг “Монгол росцветмет” компаниас гаргуулсан Г.Ёндон сайдад хариуцлага тооцно уу, Ерөнхий сайд аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Ийм юмны мэдээг дамжуулж яадаг байна ааа хэвлэлийнхэн

Зочин
Зочин
Reply to  иргэн

Хэн болохыг нь харуулах гь зөв

Зочин
Зочин
Reply to  иргэн

Огцрооч !

Mergen
Mergen
Reply to  иргэн

Ogtdor

Хариулт
Хариулт
Reply to  Mergen

Гадаадын өндөр хөгжилтэй,соелтой оронд бол энэ сайд �##�ь хэдийнээ огцорсон байгаа даа.Харин манай оронд МАН ын нөхөд / ноход/ сэтгүүлчидийн урдаас улин хуцдаг гэнээ.Ямар оронд амьдарч ямар хүмүүсийг сонгож байгаагаа хаах цаг болжээ

Зочин
Зочин
Reply to  Хариулт

Ogtsroh bolzol hangalaa segserdeg saidtaigaa hamt tonil

Зочин
Зочин

enenees uur xvn oldoogvi wm baix daa xvk d

Зочин
Зочин

Кккк

Бааст
Бааст

Хүрэлсүхийн найз гэхээрээ ингэж сэтгүүлчдийг доромжилж болдог юм байх даа. Тэнэг шар бэ

Зориг
Зориг
Reply to  Бааст

АН-хан болиоч!
ЕС-руу дайрах гээд бүр аргаа барих юмаа!
Та нар дотор, үзэнд буцаагаад өгөх гэсэн ч Хүрлээ сайдын барахдаа ч хүн байхгүй!
Бид өглөө битгий өмхийрүүлээд байцгаа!

Иргэн
Иргэн

Үнэнийг хэлсэн хүнд сэтгүүлчид өширхөж ялархаад юугаа хийнээ. Уул уурхайн с�##�барын ажлаа мундаг шударгаа хийж байв�##� Монголчууд хожно. Мэргэжлийн хүнийг пялдагнадаг улс төрчидтэй хутгахаа больцгоо. Шордож олон юм бичүүлээд байгаа гарууд чинь бүгд хувийн ашиг хонжоо хайгчид.

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Бичүүлэх гэж дээ. Компанийх нь хуудсаар дамжаад шилэн дансны мэдээлэл дээр байгаа ил мэдээлэл байна ! Худ�##� биш үнэн мэдээлэл байна. Огцрох шаардлагатай гэж үзэж байна.

о
о
Reply to  Иргэн

яг тийм

Мэдэхгүй
Мэдэхгүй

Энэ хүн одоо сайд хэвээрээ юм уу?

Зочин
Зочин

Уул уурхайн компани, төмөр замынхан бүгд дотоод журмаараа журамлагдсан бдаг. Хүүхдийн сург�##�тын төлбөр төлөх нь гэрээгээр тусгагдсан бдаг шүү. Заав�##� Ёндонг оролддог нь �##�бан туша�##�д нь шунаж бна. Яагаад с�##�барын хүн с�##�барынхаа сайдыг хийж чадахгүй гэж улс төр нэрээр цүнх баригч нар сайдад санаархаж бна гэж харагдаж бна чаддаг зүйл нь соши�##�аар сэвүүлж, гүтгэх юм даа өөр ид шидгүй �##�бан туша�##�д санаархагч нар.

Холбоотой мэдээ

Back to top button