НийгмийнУЛС ТӨР

Хэвлэл мэдээллийн салбарыг доромжилсон үйлдэлдээ уучлалт гуй, Г.Ёндон сайд аа

-Ичиж, улайдаггүй, хэвлэлийг доромжилдог Г.Ёндон сайддаа хариуцлага тооцно уу-

УУХҮ-ийн сайд Г.Ёндон хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг “Монголросцветмет” компанийн данснаас гаргуулсан талаар бид өмнө нь баримттайгаар ДЭЛГЭСЭН. Тэгвэл тэрбээр энэ асуудалд тайлбар хийхээр хэвлэлийнхнийг өнөөдөр дуудав.

Албаны ёсны тайлбар хийгээд, зохисгүй үйлдэлдээ уучлалт гуйх гэж байгаа юм болов уу гэтэл тэгсэнгүй. Харин ч бүр эсрэгээрээ ярианыхаа эхэнд “Бодвол манай яамны ажил хэргийг бус шар мэдээ сонирхож ирсэн болов уу гэж бодож байна. Би тайлбар хийчихье гэж бодлоо” гэж пээдэлзэв.

Бүхэл бүтэн салбарын сайд хүн ёс зүйн алдаа гаргачихаад хэвлэлийг ингэж доромжилсон нь яавч зөвтгөх үйлдэл биш. Сэтгүүлчид таны мууг үзэх гэсэндээ бус тэнцвэртэй мэдээлэл хүргэх гэсэндээ л очсон юм шүү, Г.Ёндон сайд аа. Өөрөө тайлбар хийе гэж хэвлэлийнхнийг “царай алдаж” дуудчихаад ирснийх нь дараа ингэж доромжилсон нь улс төрч тэр тусмаа сайд хүнээс гарах үйлдэл биш шүү. Хэвлэл мэдээллийн салбарыг үнэлдэг үнэлэмж, хардаг өнцөг нь ийм өчүүхэн байгаа нь дэндүү харамсалтай. Тэгсэн мөртлөө тууз хайчлах болохоороо камерын өмнө малийтлаа инээж, сэтгүүлчдэд яриа өгөх гээд яаж гүйдэг билээ дээ.

Тэгээд бас хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг “Монголросцветмет” компаниар төлүүлснийгээ шар мэдээ гээд тодотгочихжээ. Шар мэдээ бус увайгүй үйлдэл юм шүү. Г.Ёндонгоос өөр хүн байсан бол уг нь өдийд хэвлэлийг доромжлох бус увайгүй үйлдэлдээ уучлалт гуйгаад зогсох байлаа. Даанч түүнд тийм ухамсар, улс төрийн соёл байхгүй бололтой. “Би хууль зөрчөөгүй, буруу зүйл хийгээгүй” гэж өөрийгөө өмөөрөв.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон та хэвлэл мэдээллийн салбарыг доромжилсон үйлдэлдээ уучлалт гуй. Хэн дуртай нь доромжлоод, элдэвлээд сууж байдаг салбар биш шүү. Хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг “Монгол росцветмет” компаниас гаргуулсан Г.Ёндон сайдад хариуцлага тооцно уу, Ерөнхий сайд аа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

15 Сэтгэгдэл

      1. Гадаадын өндөр хөгжилтэй,соелтой оронд бол энэ сайд ####ь хэдийнээ огцорсон байгаа даа.Харин манай оронд МАН ын нөхөд / ноход/ сэтгүүлчидийн урдаас улин хуцдаг гэнээ.Ямар оронд амьдарч ямар хүмүүсийг сонгож байгаагаа хаах цаг болжээ

  1. Хүрэлсүхийн найз гэхээрээ ингэж сэтгүүлчдийг доромжилж болдог юм байх даа. Тэнэг шар бэ

    1. АН-хан болиоч!
      ЕС-руу дайрах гээд бүр аргаа барих юмаа!
      Та нар дотор, үзэнд буцаагаад өгөх гэсэн ч Хүрлээ сайдын барахдаа ч хүн байхгүй!
      Бид өглөө битгий өмхийрүүлээд байцгаа!

  2. Үнэнийг хэлсэн хүнд сэтгүүлчид өширхөж ялархаад юугаа хийнээ. Уул уурхайн с####барын ажлаа мундаг шударгаа хийж байв#### Монголчууд хожно. Мэргэжлийн хүнийг пялдагнадаг улс төрчидтэй хутгахаа больцгоо. Шордож олон юм бичүүлээд байгаа гарууд чинь бүгд хувийн ашиг хонжоо хайгчид.

    1. Бичүүлэх гэж дээ. Компанийх нь хуудсаар дамжаад шилэн дансны мэдээлэл дээр байгаа ил мэдээлэл байна ! Худ#### биш үнэн мэдээлэл байна. Огцрох шаардлагатай гэж үзэж байна.

  3. Уул уурхайн компани, төмөр замынхан бүгд дотоод журмаараа журамлагдсан бдаг. Хүүхдийн сург####тын төлбөр төлөх нь гэрээгээр тусгагдсан бдаг шүү. Заав#### Ёндонг оролддог нь ####бан туша####д нь шунаж бна. Яагаад с####барын хүн с####барынхаа сайдыг хийж чадахгүй гэж улс төр нэрээр цүнх баригч нар сайдад санаархаж бна гэж харагдаж бна чаддаг зүйл нь соши####аар сэвүүлж, гүтгэх юм даа өөр ид шидгүй ####бан туша####д санаархагч нар.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button