Г.Дамдиннямын зэсийн АМНАТ-ийг бууруулах хуульд “Эрдэнэт үйлдвэр”-ийг шингээх Г.Ёндонгийн лобби
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өргөн барьсан нь одоо байнгын хороодоор хэлэлцүүлэгдээд явж буй.
Уг хуулиараа зэсийн АМНАТ-ийг бууруулах заалтыг тусгасан. Томоохон ордуудыг хөдөлгөх чухал өөрчлөлт гэдэг тайлбар, зүүсгэлтэйгээр парламент руу оруулахаар шавдуулж байгаа энэ хууль нь Монголын Засгийн газар Рио Тинтогийн талтай хэлэлцээ хийж буй үетэй давхцчихсан.
Одоогийн хүчин төгөлдөр хуулиар бол зэсийн АМНАТ 6,000–7,000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 17 хувь, 7,000–8,000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 18 хувь, 8,000–9,000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 19 хувь, 9,000-аас дээш бол суурь 5 хувь дээр 20 хувь, зэсийн цэвэр катод бол суурь 5 хувь дээр 15 хувь гэж байгаа.
Харин нэмэлт, өөрчлөлтөөр ХҮДЭР / БАЯЖМАЛ
| 6000-7000 ам.доллар хүртэл | 12.0 | 2.0 |
| 7000-8000 ам.доллар хүртэл | 13.0 | 3.0 | |
| 8000-9000 ам.доллар хүртэл | 14.0 | 4.0 | |
| 9000 ба түүнээс дээш ам.доллар | 15.0 | 5.0 |
Одоогийнхоос багадаа 10 орчим хувиар АМНАТ-ийг бууруулах өөрчлөлтийг оруулсан юм.
Энэхүү өөрчлөлтөд Оюу Толгой төсөл хамаардаггүй бөгөөд, хөрөнгө оруулалтын гэрээгээр АМНАТ-ийг тогтворжуулж 5 хувь буюу хамгийн багаар тогтоосон нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр. Харин "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ өнөөдөр улсын төсөвт зэсийн АМНАТ 21.6 хувь төлдөг учир тэдэнд хамаатай хууль болчихож буй.
2025 оноос "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Г.Ёндон хэвлэлүүдэд зэсийн АМНАТ өндөр байна, Эрдэнэт дангаараа 20 гаруй хувь төлж байна, бууруулах ёстой гэдэг байр суурь илэрхийлээд эхэлсэн. Түүнчлэн яг өнөөдрийн Г.Дамдинням сайдын хэлсэнтэй ижлээр Хармагтай, Цагаан суварга Эрдэнэт үйлдвэрийн АМНАТ-ийн зөрүү хэсэгт ороод ирэх боломжтой гэж ярьж байсан нь ч давхцал биш. Түүний энэ яриаг салбарын сайд Г.Дамдинням ч мөн 2025 оноос дэмнэсэн үү гэмээр хоёр талаасаа зэсийн АМНАТ-ийг бууруулах лоббиг хийж иржээ.
Гэхдээ МАН-ын бүлэг дээр "Онтрэ"-гийн хэлэлцээ ид явагдаж байхад салбарын сайд нь зэсийн АМНАТ бууруулах хууль өргөн бариад яваа нь эрх баригч намд имижийн хувьд муу, нөгөө талаар Рио Тинто-д зориулсан хууль санаачилж оруулж ирлээ гэдэг яриа үүсэхээс болгоомжилсон гэж харагдана. Гэвч яг учиртаа бол "Онтрэ" талаас хоёр лиценз дээр нь Монголын тал хувь эзэмшихдээ заавал шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх шаардлагагүй гээд байгаа нь тэд угаас АМНАТ-ийг тогтворжуулах гэрээний 5 хувиар төлөх заль сүвэгчилж байж ч болох.
Учир нь Рио Тинто компани Шивээ толгой, Жавхлан талбайд "Оюу Толгой"-н бүлэг ордын зэсийн 24 хувь, алтны 42 хувь байгааг хамгийн сайн мэднэ. Энэ бол тэдний хувьд маш том бөгөөд алдаж болохгүй боломж.
Атал уг хоёр лицензийг хоёр компани хоорондоо хэлэлцээд шууд шилжүүлэх процесс үүсгээд зогсохгүй Монголын Засгийн газарт хэлэлцэх, судлах боломж огт өгөлгүй яаравчилсаар Оюу Толгой ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, тэд Монголын талыг 34 хувийн эзэмшлийн асуудлаа хөндөхөөс нь өмнө шилжүүлчихсэн нь ирээдүйд хоёр талбайд олборлолт хийхээр төлөвлөж буйн хувьд АМНАТ-өөс авхуулаад олон боломжийг "Оюу Толгой" дээр эдэлдэг шигээ эдлэхийг хүссэнийх.
Саяхан Аж үйлдвэр, эрдэс баялгийн ТНБД Б.Дашпүрэв хэвлэлийн хурлаар, "Хуульд Эрдэнэтийн АМНАТ-ийг бууруулаагүй. Оюу Толгой тогтворжуулах гэрээтэй" гэж хэлсэн. Харин Г.Дамдинням сайд байнгын хорооны хуралдаан дээр "Рио Тинто-д ажиллаагүй. Эрдэнэт үйлдвэр 21.6 хувийн АМНАТ төлөөд сөхөрч байна" буюу Эрдэнэтээ л бодож энэ хуулийг өргөн барилаа ухааны юм ярив. Хэрвээ тийм бол анхнаасаа тэр "Эрдэнэт үйлдвэр"-ийн өндөр АМНАТ-ийг бууруулах боломжийг хуулиар бий болгож өгөх гэж байсныгаа Рио Тинто-гийн хэлэлцээтэй зориуд давхцуулж, галыг өөр тийш чиглүүлэх гэж үзэв үү гэж бодогдоно.
Г.Дамдиннямын лобби биш Г.Ёндонгийн лобби байжээ гэхээр. Ингэж харах нэг өнцөг нь өчигдрийн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа "Эрдэнэт үйлдвэрийн АМНАТ-ийг яахаараа бууруулж болдоггүй юм" гэж дуугарна лээ. 2016 оноос "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т ажиллаж байсны хувьд Г.Ёндонгийн талд дуугарахаа бол мартсангүй.
Өнөөдөр зэсийн хамгийн том Оюу Толгойгоос АМНАТ-өөр төсөвт мөнгө төвлөрүүлж шальдаггүй. Эрдэнэт үйлдвэрийн 2025 оны төсвийн зарлага, түүнд тавьсан аудитын дүгнэлтийг харвал АМНАТ-өөс улсад төвлөрүүлдэг мөнгөн дүн нь ч шалихааргүй харагддаг. Гэтэл улам л бууруулъя гэдэг сонирхлоо Г.Ёндон Г.Дамдиннямаар дамжуулан илэрхийлж, хуульд тусгуулах хүсэл байсан бололтой.
Гэсэн ч эцэстээ АМНАТ-ийн хуулиа Засгийн газраар яаралтайгаар өргөн барьж оруулж ирж, парламентын босго давуулахдаа бүлгээсээ зэмлэл хүртэж, зэсийн АМНАТ-ийг хөндөхөөргүй болгож батлахаар тогтов.
Г.Дамдинням "Онтрэ" дээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гэсэн байр суурийг салбарын сайдын хувиар илэрхийлчихсэн. Хэлэлцээ одоо явагдаж байгаа. Тусгай АМНАТ авна гэж амласандаа хүрэх эсэхийг нь нийтээр харъя.
Т.БАТСҮРЭН
Редакцын хөндсөн холбоотой нийтлэлийг хавсаргаж байна















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АМНАТ бууруулах нь улсын орлогод яаж нөлөөлөхийг ил тод тайлбарлах хэрэгтэй
Ene asuudal deer yamar kompani hamgiin ih ashig hurteh geed baigaa ni sonin bn
Эрдэнэт үйлдвэр үнэхээр хүндрэлтэй байгаа бол тоо баримтаа дэлгэмээр юм
AMNAT buuruulah gej baigaa bol undeslel ni todorhoi baih yostoi
Улсын төсөвт орох мөнгө багасах эрсдэл байгаа юм биш үү
Erdenet sohorch baina gej yarihaas iluu sanhuugiin tailang ni harmaar bn
Ene talaar il tod heleltsuuleg hiih heregtei sanagdaj bn
Том төслүүд хөдөлнө гэдэг сайн ч улсын ашиг хамгаалагдах ёстой
Heden huviin oorchlolt gej yariad baigaa ni baga bish yum baina
Улстөрөөс илүү эдийн засгийн үндэслэлээ сайн гаргах хэрэгтэй
Erdenet bolon Oyu Tolgoi hoyoriig humuus zaaval haritsuulj yarih yum daa
Эцсийн дүндээ Монгол Улсад ямар ашигтай вэ гэдэг л чухал
Huuliin tusul buriin tsaana yamar negen lobby baidag yum shig sanagdah bolloo
Зэсийн үнэ өндөр байгаа үед татвараа бууруулах шаардлага байсан уу
Yag henii sanaachlaga baisan ni tsag hugatsaanii daraa il boloh baih
Төсөвт төвлөрөх орлогыг багасгах аливаа шийдвэр болгоомжтой байх ёстой