Top StoriesУлс төрийн мэдээ

Г.Ёндон асар олон зөрчилтэй 2025 оны санхүүгийн тайлангаа Үндэсний Аудитын сайтаас устгуулжээ

Монголын төрийн өмчит үйлдвэрийн Ерөнхий захирлаар УУХҮ-ийн сайд асан Г.Ёндон ажиллаж буй. Хэдхэн өдрийн өмнө манай редакциас Үндэсний Аудитын Газрын гаргасан ТӨК-иудын 2025 оны санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтүүдээс цувралаар хүргэхдээ "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтүүдээс ч мөн хүргэсэн.

Төрийн өмчит үйлдвэрийн төсвийг хэдэн зуун сая, тэрбумаар нь үргүй зарсан аудитын асар олон зөрчил бүхий санхүүгийн тайлангаа тэд өнөөдөр ҮАГ-ын сайтаас устгуулжээ. Өмнө нь нээлттэй, ил тод байсан тайлан өнөөдөр алга байв.

МАН-ыг эрх барьж ирсэн түүхэнд "саалийн үнээ" нэртэй болтлоо улс төрчдийн шахааны талбар болж байсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ залуу, сайн менежерийн гарт удирдуулж байсан түүх үгүй. МАН-ын хууччуул ч хүүхдүүдээрээ дамжуулан шахаа хийж, түүнийгээ "Аав хүний хувьд хүүдээ тусласан төдий" хэмээн тайлбарлачихдаг байлаа.

МАН-аас улс төрийн карьер нь олигтой явдаггүй нөхдүүд намынхаа нэрээр энд тэндэхийн ТӨК дээр очиж даргалдаг нэг ийм жишиг тогтоосныг "Эрдэнэт үйлдвэр" дээр ч давтсан. Ерөөсөө хувьчилж ч болдоггүй, шинэчилж ч чаддаггүй энэ газрыг 2022 оноос хойш Г.Ёндон даргалж явна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа өөрийн танхимыг бүрдүүлэх үест Г.Ёндонг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаараа танилцуулж байв. Орост сургууль төгссөн, 2017-2018 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлын алба хашиж байсан гэдгээрээ өөрийгөө энэ суудал руу тэр түлхүүлсэн.

2025 онд түүнийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Найрамдлын эрдэнэс зусланд амарч байсан 170 гаруй хүүхэд, багш, ажилчдаас цусан суулгын халдвар илэрч, бактериологийн шинжилгээгээр хоол хүнснээс нь нян илэрсэн талаар улс даяар ярьж байв. Уг асуудал өндрийг авахтай зэрэгцэн Увс аймагт нээлтээ хийсэн Ю.Цэдэнбал музейд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас 750 сая төгрөг шилжүүлсэн асуудал ч мөн хөвөрч Г.Ёндон гарцаагүй хариуцлага хүлээх нөхцөл үүссэн. Үүгээр зогсохгүй Г.Ёндонгийн нэртэй холбогддог тендерийн асуудал ч мөн хэвлэлээр яваад өнгөрсөн.

Гэсэн ч тэр энэ суудалдаа үлдсэн нь түүнийг ерөнхийлөгчийн найз гэх яриа өнөөг хэр идэвхтэй байдгийнх. Учир нь түүнийг Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн сайдад тухайн үед У.Хүрэлсүх танилцуулах үед ч энэ яриа явж л байв.

Улс төрийн хүрээнд ийм нөлөөлөл, түлхэлттэй Г.Ёндон өндөр дүнтэй гүйлгээний зөрчлүүд дээр нь аудитаас өчнөөн олон акт тавьсан тайлангаа ил биш далд болгожээ. Аудитын газар ч нэгэнт ил байршуулсан санхүүгийн тайлан дахь дүгнэлтүүдээ устгамааргүй юм.

Т.БАТСҮРЭН

Холбоотой мэдээллийг эндээс уншина уу

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
48 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэрвээ үнэн бол маш ноцтой асуудал байна

Зочин
Зочин

Энэ бол гэмт хэрэг шүү Шууд шоронд хорих хэрэгтэй

Зочин
Зочин

Tailan ustgasan гэдэг бол өөрөө сэжигтэй сонсогдож байна

Зочин
Зочин

Иймэрхүү зүйлс л олон нийтийн итгэлийг унагаадаг

Зочин
Зочин

Ямар шалтгаанаар устгасныг тодорхой хэлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Ил тод байх ёстой зүйл яагаад алга болов

Зочин
Зочин

Audit-n medeelel ustdaggui bh yostoi shuu

Зочин
Зочин

Төрийн өмч дээр ийм зүйл байж болохгүй

Зочин
Зочин

Хүрэлсүхээ энэ найзаа чи татаж аваачээ

Зочин
Зочин

Эрдэнэт чинь ерөнхийлөгчийнх болчихдог гээ биз дээ . Тэгэхээр Хүрэлсүх холбоотой гэсэн үг байхаа

Зочин
Зочин

Цаазын ял өгмөөр нохой бна

Ахмад настан
Ахмад настан

Овоо хэдэн бор юмаа тоолж өгөөд устгуулаа байх даа. Устгасан ажилтан насны хоолоо олж дээ.

Зочин
Зочин

Barimt ni il baih yostoi, nuuh hereggui

Зочин
Зочин

Хэрвээ устгасан бол тайлбар өгөх хэрэгтэй

Зочин
Зочин

Il tod baidal хаана байна аа

Зочин
Зочин

Аудитын дүгнэлт ард иргэдэд нээлттэй байх ёстой

зочин
зочин

хүрэлсүх ийм хогнуудаа хаа сайгүй чихэж улс орноо хохироож байх юм даа

Зочин
Зочин

Энэ ёо чинь хүүк ийн найз биздээ

Зочин
Зочин

Ene bol zugeer neg aldaa bish байж магадгүй

Зочин
Зочин

Ene bol маш ноцтой дохио шүү

Зочинff
Зочинff

HORONGIIG NI HURAA SHOROND NI HII

Зочин
Зочин

Ийм асуудалд хяналт сул байна даа

Зочин
Зочин

Tailan ustgana gedeg oilgomjgui yum

Зочин
Зочин

Arai heterhii yum unen bol heden ajilchid ajlaaa hgd bdag darga nar idej uugd bdag

Бат
Бат

Манай социалист ард түмэн баярлаад баярлаад ханашгүй нээ тиймээ

Зочин
Зочин

Хэрэг хуучирдаггүй гэж энэ мэт өлөн хулгайчууд

Зочинзочин
Зочинзочин

АН ын хяналтын менежер Мөнхжаргал хянаж байгаа байлгүй дээ

Иргэн
Иргэн

Хяналтын менежер бгаа цагт юун идэж , ууж, тайлан устгах вэ. Мэдээлэл бүхэнд итгэх албагүй л юм. Сн нягталж шалгах блгүй дэ. Худал бх да.

Батаа
Батаа

ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ. Шалгах цаг ирж үнэн мөнийг тодорхойлно гэдэгт маш их итгэдэг. Үхсэн ч блаа гэсэн үр хүүхүүдээс нь ял асуух бхоо.

Ахмад
Ахмад

Аудитын тайланги уншсан арайчдээ гэмээр зүйл их байна лээ. Захирлыг нь хамсаатнуудтай зайлуулаад олон жил үйлдвэрт ажиллаж байгаа сайн инженерүүдээс захирлаар тавих хэрэгтэй ЯВУУЛЫН ЮМНУУД цадаж аваад л буцах юмдаа. . . . .Хэрэгт орсон хулгайч алга. Үйлдвэрийн ажилчид л хохироод үлдэх юм. . . .ЦӨӨВРИЙН ЧОНОНУУДЫН ЗАРИМ НЭРИЙГ ДУРДВАЛ ДОРЛИГЖАВ, НАРАНХҮҮ ГАНЗОРИГ , Б..... БАДАМСҮРЭН, ЁНДОН эдгээр хулгайч нар үйлдвэрийг их цөлөмсөндөө .

зочин
зочин

үнэн бол одоо шалгаачээ. хов,живээр хүнийг дүгнэж нэр хүндэд халдаж хүнд хохирол учруулж бсан хүндээ. яодоо өөрөө сэнтийгээсээ бууж нэм буруутай үгүй эсэхээ тогтоолгосон нь дээр дээ

Зочин
Зочин

Айхтар гэмт хэрэг хийсэн байна.

Зочин
Зочин

Г.Ёндонгийн толгойлж буй "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ мөнгөн дээр яаж "туйлж" буйг аудитын тайлан илчиллээ

Зочин
Зочин

Хэдэн жилийн өмнө энэ Ёндон хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрийн өмчийн компанийн мөнгөөр төлчихсөн байсан нь азаартсан ш дээ! Өлөн новш!

Багш нар
Багш нар

ХҮҮК-ээр дамжиж очсон дуракыг огцоруулж шалгах хэрэгтэй............................ багш нарын эмч нарын цалинг нэммээр бна

Зочин
Зочин

Ёндоотой Ёндон яах ч үгүй,зүгээр гарна.АТГ юуч хийж чадахгүй юм чинь.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Иргэн
Иргэн

3- тэрбумаас дээших тендерүүдийг шалгахад гэмгүй!!! Япон, Германы тоног төхөөрөмжийн үнээр Хятадын дууриамал тоног төхөөрөмж нийлүүлэж байгаа харагддаг!!!

Зочин
Зочин

Харж байна уу. Төр компани ажилуулах ямар байдгийг. Олон жил Эрдэнэтийг шимсэн. Иргэдэд болохоор ард түмний өмч гэж цаасан малгай өмсгөнө.

Зочин
Зочин

Цагдан хорьж б.гаад сайн шалга

Zochin
Zochin

En hun tm yum hiihguiee , Unench hun ni byryyddag niigem do . Dald hulgaiga hucheer nuuh gsen tom tolgoinuudiin hucheer hiisen bho

Зочин
Зочин

49%-ийг яаран сандран төрд хурааж авсан зорилго, үр дүн нь энэ!!!

Зочи
Зочи

Энэ хүн очсон газар болгондоо асуудал үүсгэж ажил унагаж байдаг хүн юм шиг байна Дархны замаа хар одоо байгаа нь

Зочин
Зочин

Тайланг устгасан гэдэг бол маш ноцтой асуудал. Аливаа баримтыг устгахад архивын тухай хуульд заасан журам дүрмийг баримталдаг ёстой. Тэр тусмаа санхүүгийн баримт тодорхой хугацаагаар хадгалагдаж байж хурлаар хэлэлцэж байж устгалд ордог. Энд архивын ажилтан ч холбогдоно.Данс бүртгэлийн дагуу санхүүгийн ажилтан архивын ажилтанд хүлээлгэн өгч ашигладаг байх учиртай. Эрдэнэт үйлдвэр өөрийн гэсэн архивтай байдаг.

Ккккк
Ккккк

Манай хууль зөөлдөөд байдаг юм уу. Захирал, ерөнхий нягтлан 2-ыг баривчлаад л шалгах хэрэгтэй шүү дээ.

Уншигч
Уншигч

Сая ерөнхий аудитор тайлангаа тавьж байсан. Энэ хүнээс энэ тайланг яагаад нээлттэй мэдээллийн сайтаас гаргуулсныг албан ёсоор асуух буюу олон нийтэд хариу өгүүлэх нь зүйтэй байх. АН ч энэ асуудалд анхаарах нь зөв биш үү. Чимээгүй болно гэдэг өөрөө асуудал

Зочин
Зочин

Tsaaz...

Зочин
Зочин

Паа тийм зөрчилтэй байсан юм уу санхүүгийн хяналтын хүн гэж магтаад . УИХ гишүүн болсон мундаг биш мунхаг байжээ

Холбоотой мэдээ

Back to top button