Г.Ёндонгийн толгойлж буй "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ мөнгөн дээр яаж "туйлж" буйг аудитын тайлан илчиллээ

Үндэсний аудитын газраас “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-ын 2025 оны санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар цөөнгүй зөрчил илрүүлж, албан шаардлагууд хүргүүлжээ.
Тухайлбал, төрийн өмчийн хамгийн том энэ үйлдвэр 2025 онд нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдөр, бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдрийг тэмдэглэх өнгөрүүлэхээр нийт 10687 ажилтанд 8.4 тэрбум төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгосон нь Төсвийн тухай хуулийн 24.7-д заасан Төсвийн хөрөнгө болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд болон орон нутагт ногдох хөрөнгийг нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 3.1.2-т заасан нийтээр тэмдэглэх баярын өдөр болон тэдгээртэй адилтгах аливаа өдөрлөгт зориулж зарцуулахыг хориглоно” гэснийг болон өөр бусад хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзсэн байна.
Мөн “батлагдсан төсвийн дагуу, төсөв” гэсэн утгатайгаар хувь хүний данс руу 663 удаагийн гүйлгээ гаргасан нь төсвийн зарцуулалтын ил тод байдал, мөнгөн хөрөнгийн зарцуулалтын удирдлагын хяналт алдагдах эрсдэлтэй гэжээ.
- Үүнд, спортын арга хэмжээнд 548 сая 782 мянган төгрөг,
- Олон нийтээр тэмдэглэлт өдрүүдийн зардалд 1 тэрбум 29 сая төгрөг,
- Байгууллагын уралдаан тэмцээний зардалд 242 сая 445 мянган төгрөг,
Мэргэжлийн баяр, цехүүдийн арга хэмжээнд 209 сая 548 мянган төгрөгийг тус тус зарцуулж, байгууллагын албан хаагчдын дансаар дамжуулан гүйлгээ хийж байгаа нь худалдан авалтын төлөвлөгөөнөөс гадуурх, гэрээ хэлцэлгүй, хяналтгүй, шууд худалдан авалт хийх нөхцлийг бүрдүүлсэн байна.
Сангийн сайдын 2024 оны “Дотоодын албан томилолтын зардлын хэмжээг шинэчлэн батлах тухай” А/52 дугаар тушаалыг мөрдөлгүй алба, хэлтсийн дарга, ерөнхий инженер зэрэг удирдах түвшний албан хаагчдад 160-250 мянган төгрөгийн зочид буудлын төлбөр олгосноос дотоод албан томилолтын зардлын нормыг нийт 158 сая 480 мянган төгрөгөөр хэтрүүлж, томилолтын төсвийг боловсруулсан боловч холбоотой этгээдүүдийн гарын үсгээр огт баталгаажаагүй гүйлгээг гаргажээ.
Зөрчлүүд дотроос 2025 онд зайлшгүй шаардлагатай бус төсвийг баталсан тохиолдол гарсан нь 2025 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, зорилтот түвшний 2025 оны 10-р сарын 21-ний өдрийн батлагдсан албан бичгийн дагуу Худалдан авах ажиллагааны тодотголд Улаанбаатар төмөр зам ХНН Засгийн газрын тогтоолын дагуу 2 сарын вагон түрээсийн үйлчилгээнд 6 тэрбум төгрөгийг төсөвлөж баталсан аж.
Техникийн тодорхойлолтод зөвхөн зөвхөн шаардлагын буюу ОХУ-ын 12-132 загварын хагас вагон эсвэл түүнтэй дүйцэх гэсэн төрлөөр 350 вагоныг үндэслэлгүй 19-50 ширхгээр хуваан 10 багцалсан тендер шалгаруулалтын баримт бичигт ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх шаардлагыг огт оруулалгүй хасаж, нийт 2 сарын хугацаанд ажиллуулахаар төлөвлөжээ.
Гүйцэтгэлээр нийт 9 багцын 300 вагоны түрээсийн тендерт Төмөр замын зураг, төслийн институт ХХК шалгарч 2025 оны 12-р сарын 28-ний өдрийн гэрээгээр 4,8 тэрбум төгрөг, нэг багцад 50 вагон түрээслэхээр “Дулаанвинг” ХХК шалгарч 2026 оны 1-р сарын 26-ны өдрийн гэрээгээр 850 сая төгрөгийн гэрээ байгуулж, 2026 оноос үйлчилгээнд явж эхлэхээр байгаа төдийгүй эрх бүхий албан тушаал эрхэлж байсан хүний компани тус тендерийн 9 багцад шалгарсан байна.
Мөн 2024-2025 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээнд үйлдвэрийн газарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудад ахмадын өдөр, Монголын цагаан сараар нэг удаа тэтгэмж болгохоор тусгасан бөгөөд Ерөнхий захирлын тушаалаар сар шинийг тохиолдуулан 464 ахмадад тэтгэмж олгосны 13-т нь нийт 46 сая 510 мянган төгрөгийн тэтгэмжийг давхардуулан олгожээ.
Дахин Ерөнхий захирлын тушаалаар 2024 оны жилийн үр дүнг үнэлж урамшуулал олгосон ч 2025 онд бизнес төлөвлөгөөнд тусгагдаж батлагдаагүй хагас жилийн дүнгийн урамшуулалд нийт 10 тэрбум төгрөг олгосон байна.
Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж 3 тэрбум 689 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсны дотор,
Фитнессийн тоног төхөөрөмжид 261 сая,
- Ажилтнуудын эрүүл мэндийн асарга сувилгааны хөнгөлөлтөд 2.8 тэрбум,
- Спортын наадамд 60 сая, тамирчдын хувцаст 22 сая,
- Бэлэг дурсгалын зүйлсэд 75 сая,
- Аяллын багцад 72 сая,
- Өөрсдөө хуулийн хэлтэстэй мөртлөө өмгөөллийн компаниас өмгөөллийн үйлчилгээ авахад 72 сая төгрөг,
Наурызын баярын арга хэмжээнд 20 сая төгрөг тус тус зарцуулсан байдлыг аудитаас зөрчилд тооцон акт ирүүлжээ.
Энэ бол асар олон зөрчлүүдийн ердөө нэг хэсэг нь. Өнөөдөр энэ байгууллагыu 2022 оноос хойш Г.Ёндон толгойлж ажиллаж буй. Төрийн өмчит үйлдвэрийн газрын мөнгөн дээр хэрхэн туйлж буйг нь дээрх жишээнүүдээс харж болохоор байна.
Т.БАТСҮРЭН
Үргэлжлэл бий















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭМДГ ДАРГА БЯМБААД 13 ЖИЛИЙН ДАНХАЙСАН ЯЛ ӨГЧЛӨӨ ЭНЭ ЁООК ПЯЗДА ГЯНДАН ОНЦГОЙ ЧАНГЫН ШОРОНГИЙН НҮҮРИЙН БУЯНТАЙ ХУЛГАЙЧ ЮМАА.ЭНЭ ГОК ГЭДЭГ ГАЗАР УЛС ТӨРЧДИЙН МӨНГӨНИЙ ИХ УУРХАЙ ЮМАА ЁОКЫГ УДАХГҮЙ НЭГ ХУДАГТ ЗАЛАХ ВИЙ ЧИ МУУ ХӨӨШ АРАРБЫН СУЛТАН ШИГ ИХ ДАЛЧИГНАЖ БАЙНАА
улсын төсөвт асар их хэмжээний орлого оруулсаныг бичихгүй байж . ажилтан руу чиглэсэн мөнгө ииг ямар сайн тоолсын бэ! Үйлдвэр зогсвол монгол улс шууд дампуурна шүү!
teneg gar kkk
Би криптовалютын нөлөө бүхий хүмүүс болон арилжаачдын дүр эсгэж, компаниас маань сая сая USDT хулгайлсан луйварчдын хохирогч болсон. Эрх баригчдаас гуйсан ч би хөрөнгөө эргүүлэн авч чадаагүй. Дараа нь би "хөрөнгө буцаах мэргэжилтнүүд"-тэй холбоо барьсан боловч тэд зөвхөн хязгааргүй төлбөр шаардсан боловч ямар ч үр дүн гарсангүй. Эцэст нь би Trustwavehackerstech (TWHT)-ийн талаарх форум дээр хэлэлцүүлэгтэй таарсан бөгөөд тэнд өөр өөр орны хүмүүс хулгайлагдсан мөнгөө хэрхэн эргүүлэн авсан тухайгаа хуваалцсан. Эхэндээ би эргэлзэж байсан ч Trustwavehackerstech2 @ gmail.com хаягаар тэдэнтэй холбоо барьсан. Маш их тайвшруулж, нотлох баримт авсны дараа би тэдний нөхцөлийг зөвшөөрсөн. Намайг тайвшруулахад TWHT миний алдсан зоос бүрийг амжилттай эргүүлэн авсан. Тэд мэргэжлийн, найдвартай, цаг хэмнэсэн. Би бусдад луйвраас зайлсхийхэд нь туслах, тэдэнд жинхэнэ тусламж байгааг мэдэгдэхийн тулд энэ тоймыг бичиж байна. Энэ тоймыг хуваалцах нь хэн нэгнийг санхүүгийн сүйрлээс аварч магадгүй юм.
Энэ нөхөр чинь Хүүкийн хүн гээ биз дээ . Тэгэхээр ойлгомжтой болж бна шүү
Darga nar ni idej uuhaas heden ajilchid muruuru ajlaa hgd hamag yumig hgd yvj bga shte arai denduu
100% төрийн амчит эзэнгүй компанид ингэж л сүйтгэл хийнэ шүү дээ!! Ингэх ч гэж 49%-ийг МАН хурааж авсан!!! Хэрэв 49%-д нь хувийн өмч ороод ирсэн бол эрх мэдэлтнүүд ямар ч хяналтгүй дураар дургих боломжгүй болох байсан!!!
оюу толгойг бичээчдээ!!! энэ үйлдвэрт ажиллаж байгаа инженер ажилтнуудад цалин урамшуулал, тэмцээн уралдаан байлгүй яадаг юм бээээ!!!!!
Намайг тагнуулд ажилд авна гэж хуураад найман жил.өнгөрчээ Нэг л өдөр өөд нь татна гэсэн одоо болтол тагчиг