ЭКОЛОГИЙН ЦАГДАА: Цонхоороо тамхины иш хаявал 10-50 мянгаар торгоно

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба "Хогоор бүү хорло&#$8221; аяныг зохион байгуулж буй. Харин энэ хүрээнд "Тамхины хоггүй хотыг бүтээе” арга хэмжээг мөн санаачлан хэрэгжүүлж эхэлснээ өнөөдөр мэдэгдлээ.
Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдад машиныхаа цонхоор тамхины ишээ хаядаг иргэдийн үйлдэл ихээхэн хүндрэл учруулдаг. Зөвхөн машины цонхоор гэлтгүй, гудамжаар явж байхдаа татсан тамхиныхаа ишийг шууд газар луу хаядаг иргэд Нийслэл хотын цэвэр, цэмцгэр байдалд сөргөөр нөлөөлдөг билээ.
Тэгвэл дээрх арга хэмжээний хүрээнд иргэдэд зориулсан нөлөөллийн мэдээлэл хийхээс гадна 10 мянган ширхэг тамхины хогийн савыг иргэдэд тараах юм байна. Түүнчлэн машиныхаа цонхоор тамхины иш хаясан иргэнийг 10-50 мянган төгрөгөөр торгоно гэж ярьсан нь анхаарал татаж байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
TAMHICHIN HOGOO END TEND HAYAJ HAA GAZAR GAI L BOLOH YUMDAA
Байрныхаа цонхоор тамхины иш, хогоо хаядаг айлууд, уусан архиныхаа шил хаг�##�аж шиддэг архичдад ямар шийтгэл оногдуулах, хэнд, яаж мэдэгдэх ёстой юм бэ? Тодорхой мэдээлэл иргэдэд өгч байл даа!!!
Энэ орцонд ХОГ ХАЯАД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЁСОЙ НАВСАЙТАЛ ТОРГООД ӨГӨӨЧ.ТОРЛОСОН ТАРХИТАЙ СОЁЛ ЦЭВЭР ЦЭМЦГЭР ГЭДЭГ ОЙЛГОЛТ ТАРХИНД НЬ БХГҮЙ ХОГИЙН ТАНТАНГУУДЫГ ЯААХ ВЭ!