НИЙГЭМ

ЭКОЛОГИЙН ЦАГДАА: Цонхоороо тамхины иш хаявал 10-50 мянгаар торгоно

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба “Хогоор бүү хорло&#$8221; аяныг зохион байгуулж буй. Харин энэ хүрээнд “Тамхины хоггүй хотыг бүтээе” арга хэмжээг мөн санаачлан хэрэгжүүлж эхэлснээ өнөөдөр мэдэгдлээ.

Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдад машиныхаа цонхоор тамхины ишээ хаядаг иргэдийн үйлдэл ихээхэн хүндрэл учруулдаг. Зөвхөн машины цонхоор гэлтгүй, гудамжаар явж байхдаа татсан тамхиныхаа ишийг шууд газар луу хаядаг иргэд Нийслэл хотын цэвэр, цэмцгэр байдалд сөргөөр нөлөөлдөг билээ.

Тэгвэл дээрх арга хэмжээний хүрээнд иргэдэд зориулсан нөлөөллийн мэдээлэл хийхээс гадна 10 мянган ширхэг тамхины хогийн савыг иргэдэд тараах юм байна. Түүнчлэн машиныхаа цонхоор тамхины иш хаясан иргэнийг 10-50 мянган төгрөгөөр торгоно гэж ярьсан нь анхаарал татаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Байрныхаа цонхоор тамхины иш, хогоо хаядаг айлууд, уусан архиныхаа шил хаг####аж шиддэг архичдад ямар шийтгэл оногдуулах, хэнд, яаж мэдэгдэх ёстой юм бэ? Тодорхой мэдээлэл иргэдэд өгч байл даа!!!

    1. Энэ орцонд ХОГ ХАЯАД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЁСОЙ НАВСАЙТАЛ ТОРГООД ӨГӨӨЧ.ТОРЛОСОН ТАРХИТАЙ СОЁЛ ЦЭВЭР ЦЭМЦГЭР ГЭДЭГ ОЙЛГОЛТ ТАРХИНД НЬ БХГҮЙ ХОГИЙН ТАНТАНГУУДЫГ ЯААХ ВЭ!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button