НИЙГЭМ
Боршоо, Цагааннуурын боомтыг 21 хоногийн хугацаанд хаахаар боллоо

Засгийн газрын шуурхай хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар “Цагааннуур, Боршоогийн боомтын цаана халдварын тохиолдол их илэрч байгаа. Үүний улмаас жолооч бүрээс шинжилгээ авсаар байна. Хилээр орж ирсэн жолооч нараас коронавирусийн халдварын тохиолдол илэрсээр байгаа тул Боршоо, Цагааннуурын боомтыг 21 хоногийн дараа нээнэ. Хоёр орос жолоочоос халдвар илэрсэн. 28 иргэнийг тусгаарлаад байгаа” гэлээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.