УЛС ТӨР

С.Мөнх-Оргил: Гал унтраах машин очих боломжгүй барилга хэд байгааг тооцож гарга

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Малын хөлийн татварын зарцуулалтыг тодорхой болгох чиглэлийг УИХ-ын дарга өглөө. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Төсвөөр театр барихын оронд ажлын байр руу чиглүүлэх ёстойг тэрбээр тодотгосон юм.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж дуусснаар төслүүдийг гурав, дөрөв дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Монгол Улсын хүн амын нутагшил, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хүн амын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлсэн бүс  нутаг, хот суурин газрыг төлөвлөх, байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төсөл 10 бүлэг, 60 зүйлтэй. Үүнд, хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, хот байгуулалтын бүсчлэл, түүнд тавигдах шаардлагыг одоо байгаа зохицуулалтаас илүү нарийвчилсан, хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч иргэн хуулийн этгээд, төрийн бусад байгууллагуудын чиг үүргийг тусгахаас гадна  хот, суурины хүрээлэн буй орчин түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж хамгаалах, тэдгээрийн зохистой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн зохицуулалт орсон байна. Мөн хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг, хүлээх хариуцлагыг томьёолон тусгаж, хот байгуулалтын талаарх, төрийн байгууллагуудын эрх хэмжээ, үүрэг хариуцлагыг нарийвчлан тодорхойлжээ.

Хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд Засгийн газрын гишүүд, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Нийслэлийн ЗДТГ зэрэг холбогдох бүх газруудад хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлж, санал авчээ.

Монгол Улсын Их Хурлаас Хот байгуулалтын тухай хуулийг анх 1988 онд баталсан юм. Хот байгуулалтын салбарын хөгжлийн чиг хандлагад үүссэн цаг үеийн шаардлагаар уг хуулийг 2008 онд шинэчлэн найруулж, баталснаас хойш 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Мэргэжлийн бүсчлэл татаад, гортиг татаад орхиж болохгүй. Тэгснээр хот хөгжихгүй. Бодлогыг цогцоор нь харах ёстой. Өнөөдрийн бидний байгаа асуудал чинь төлөвлөлтгүй, бодлогогүй, урсгалаараа, хэн нэгний хүслээр хөгжих гэж оролдсоны үр дүн. Энэ бүхнийг шийдэх бодлого хуулийн төсөлд бий юу?

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: 181 сум ерөнхий төлөвлөгөөтэй байгаа ч шаардлагад хүрэхгүй байгаа талаар судалгаа гарсан.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Өнгөрсөн 30 жилд бид ашигтай байрлал бүхий бүх газрыг зарж баяжсан байдлыг харж байна. Зарчмын хувьд хэлэлцэх нь зүйтэй. Хуульгүй дор хулгай гэж үг бий. 

УИХ-ын гишүүн С.Мөнх-Оргил: Улаанбаатар хотын бүх байшинд дүн шинжилгээ хиймээр байна. Тухайн байшинд гал түймэр, түргэний машин очих нь боломж байна уу гэдэг дүгнэлт гаргаадхаач. Гал гарлаа гэхэд гал унтраах машин очих боломжгүй байшин, байр их олон байна. Сарын хугацаанд энэ асуудалд дүгнэлт хийгээд танилцуулаарай. Өнгөрсөн жил Сүхбаатар дүүрэгт гал гараад 10 минутад очсон гал унтраах машин тойруулж барьсан хашаануудыг өнгөрч чадахгүй гурван цаг болсон жишээ бий шүү дээ. Үүнийг цэгцлэх чинь л хот байгуулалтын асуудал. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-05 17:25

Анхнаас нь барилга барих зөвшөөрөл өгөхдөө г�##�, түргэн тусламжийн гарц шаардаж өгдөггүй юм уу

Иргэн
Иргэн
2020-11-05 20:22
Reply to  Зочин

Мэдээж шаардлагаа тухайн цагт мөрдөж буй норм дүрмийн дагуу тавьж л таараа. Мэргэжлийн комисс гэж байдаг юм. Өөрсдөөсөө бусдыг тэнэг гэж боддог

Зочин
Зочин
2020-11-05 20:17

MCS ийн тэжээвэр, хоцрогдмол амьтан оршин гараашгүй учраас суугчид эргэн тойрон машинаа тавьчихдаг болохоос битүү байшин байдаг юм бол чи өөрөө зураг хаягий нь тавиач.????

Irgen
Irgen
2020-11-05 20:47

Erhem gishuun ta mergejliin baiguullaguudin ajlig hiij davhar tsalin avah geegui bol huuli batlah ajlaa lsain hiij uz za.

Зочин
Зочин
2020-11-05 23:42

Мөнх-Оргил худлаа битгий попор. Г�##�т комманд, түргэний машин очиж чадахгүй байшин байсан ч төр яаж чадахын, юу ч хийж чадахгүй ш д. Энэ нэг юм нэг л их мэдэгчийн дүр: худлаа тооцсон, шийдвэрлэсэн дүр эсгэхээ больчих оо.

Холбоотой мэдээ

Back to top button