Нийгмийн

Халдвар авсан эмч, сувилагчийн ар гэрт дэмжлэг үзүүлэхээр болжээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, сайдын зөвлөх О.Чимэдсүрэн болон холбогдох албаныхан өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны 18 цагаас ХӨСҮТ-д Коронавирусын халдварын эсрэг авч буй хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон цаг үеийн асуудлаар шуурхай хуралдлаа.

Шуурхай хурлаар Эрүүл мэндийн сайд дараах асуудлыг шийдвэрлэлээ.

Үүнд :

-Энхсаран сувилалд ажиглалтад байсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлахаар боллоо. ХӨСҮТ-д орны бэлэн байдлыг бүрэн хангаж, өнөө шөнөдөө ХӨСҮТ-ийн тусгаарлалтанд байршиж дуусах юм. Бүх орны нөөц, бэлтгэл ажлыг хангасан.

-Халдварын голомтонд ажиллаж буй бүх эмнэлгийн ажилчид 5 сая төгрөгийн урамшууллыг авсан. Харин лаборантууд, жолооч нар, вируслогийн ажилчид нэмэлт урамшуулалд хамрагддаггүй байсныг нөхөн олгохоор болов.

-Нэг удаагийн эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах нөөц байгаа учраас ХӨСҮТ-ийн хэрэгцээт бүх хэрэгслээр хангах

-Илүү цагаар болон чартер нислэг тосч шөнө, өдөргүй ачаалалтай ажилласан удирдах ажилтнуудын илүү цагийг олгох

-Коронавирусын халдварын үед ажиллаж буй ХӨСҮТ-ийн бүх авто машинуудын засвар үйлчилгээ, даатгал зэрэг холбогдох бүх зардлыг ЭМЯ-аас шийдэх

-ХӨСҮТ-ийн мэс заслын тасгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, нэн шаардлагатай аппаратуудыг шийдвэрлэж өгөх

-Эмзүйн албаны агуулах байрны асуудлыг шийдвэрлэх

-Голомтонд ажиллаж буй эмч, ажилчдын амрах байр, хэсгийг илүү тав тухтай, тохилог орчноор бүрдүүлэх төсвийг шийдэж өгөх

-Коронавирусийн халдвар авсан эмч, сувилагчийн ар гэрт сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх

-ХӨСҮТ-д хоёр лифтийг шинэчлэх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Муу ажиллаж байна.
Муу ажиллаж байна.
2020-11-11 06:24

Хавар хүмүүс баахан хандив өгөөд байхад хувааж идэхийн оронд энэ эмнэлгийнхээ тоног төхөөрөмж, лифт гэх мэт материа л лаг юмсаа засч байх нь яасан? Хандивын мөнгө тиймэрхүү юманд зарцуулагддаг болохоос хэзээ ядуу ард түмнийхээ ца лингаасаа а лбадан суутгуулсан мөнгийг шууд бэлнээр нь хувааж идэж байсан?

Муу 2
Муу 2
2020-11-11 06:27

Яг хуулиараа урамшуул�##� нь хэдэн хувь байна гэж заасан бэ? 5 дахин их байна гэж заасан байдаггүй байх. Хоногт 24 цаг байдаг бол унтана гэж тооцоолбол урамшуул�##� үсрээд л 1 дахин их байх байх.

Холбоотой мэдээ

Back to top button