НИЙГЭМ
23.00 цагаас иргэд, автомашины хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлаж эхэлнэ

УОК-ын мэдээллийн үеэр ЦЕГ-ын Дэд дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан дараах зүйлийг ярьсан юм.
“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч тодорхой чухал зорилгогүйгээр гэрээсээ гарсан, хөдөлгөөнд оролцсон иргэд цөөнгүй байгааг өнөөдрийн ажиглалт, судалгаа тогтоолоо.
Иймд цаашид эргүүлүүд гарч, явган болон автомашинтай иргэдийн хөдөлгөөнд хяналт тавина. Энэ ажлыг өнөөдрийн 23.00 цагаас эхлэн эрчимжүүлнэ. Үйл ажиллагаа явуулах тодорхой салбарын байгууллагуудаас бусад байгууллагын ажилчид гэртээ байх учиртай. Гарвал хүнсээ цуглуулахаар гарч болно. Өөр шалтгаанаар аль болох хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөмж болгоно, үүнд хяналт тавьж ажиллана”.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.