НИЙГЭМ

Тэжээвэр амьтанг үнсэж, тэвэрч, хамт унтаж болохгүй

Монгол Улс коронавирусийн дотроо алдаад буй өнөө цагт халдвар, хамгааллын дэглэмийг ягштал баримтлах юу юунаас илүү чухал. Ийм эрсдэл өндөртэй цаг үед иргэд тэжээвэр амьтантай хэрхэн харьцах нь зөв бэ. Энэ талаар ЭМЯ-наас дараах зөвлөгөөг өглөө.

• Амьтанд хүрэхийн өмнө болон дараа гараа савандаж угаах эсвэл халдваргүйжүүлэх

• Бага насны хүүхдээс хол байлгах

• Тэжээвэр амьтанг үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй байх

• 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан амьтан тэжээхгүй, харьцахгүй байх

• Гал тогоо, хоолны өрөөнд амьтан оруулахгүй байх

• Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргах, зай барих

• Бусад амьтадтай тоглуулахгүй байх

• Олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

• Амьтанд амны хаалт зүүлгэх

• Амьтны хөлийг савантай усаар угаах

• Амьтны хэрэгсэл, тоглоом, хүзүүвч, хэвтэр, үүр зэргийг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар арчиж цэвэрлэх

• Гадуур явахдаа гар халдваргүйжүүлэгч авч явах

• Тэжээвэр амьтдыг хашаанаас гаргахгүй байх

• Амьтны ялгадсыг уутанд хийж хогийн саванд хаях

• 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 4-өөс доошгүй удаа гэрээ цэвэрлэж халдваргүйжүүлэх

• Амьтанд хоолонд дургүй болох гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгуулагад хандах.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button