Нийгмийн

Т.Мөнхсайхан: Голомтлон гарсан халдварыг хумих магадлал бүрдлээ

-Коронавирусийн оношилгооны цэгийг долоогоор нэмнэ-

Засгийн газар, УОК өнөөдөр хуралдан, хөл хориог дахин 14 хоног сунгах шийдвэр гаргаад байгаа билээ. Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ХӨСҮТ-ийн долоон эмч, сувилагч халдвар аваад байгаа. Бэлтгэл ажлыг бид сайн хангасан, сургалт явуулсан. Гараа хэрхэн ариутгах вэ, ариутгалыг хэрхэн хийх вэ, хэрхэн эмчлэх гэх мэт. Эмч, эмнэлгийн ажилчид удаан хугацаагаар ажилласан учраас дархлаа нь суларсан. Ер нь судлаад байхад эмч, эмнэлгийн ажилчид халдвар авах магадлал өндөр байгаа. Манай улс олон улсын дунджаас бага байна. Тэглээ гээд бид санаа амрахгүй.

Цаашид тусгаарлах байрнуудад ажлын хэсэг ажиллаж, хяналт  шинжилгээ, дүгнэлт хийж байгаа. Ямар нэгэн алдаа, дутагдал байвал засаж, залруулж байна.

Өчигдрөөс иргэдээс хоёр давхар шинжилгээ авч байгаа. Өчигдрийн байдлаар хоёр сорьцны түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан. Үүнийг PCR шинжилгээгээр батлахад сөрөг болсон. Тэгэхээр манай хэрэглэж буй түргэвчилсэн оношлуурын хариу 99 хувийн магадлалтай. Маргаашнаас түргэвчилсэн оношлуурын шинжилгээний цэгийг долоогоор нэмнэ. Ингэснээр иргэд 18 цэгт шинжилгээ өгөх боломж бүрдлээ. Голомтлон гарсан халдварыг хумих магадлал бүрдлээ. Өчигдөр шинээр бүртгэгдсан тохиолдол, хавьтлын шинжилгээ сөрөг гарсаар байгаа. Тэглээ гээд тайвширч болохгүй. Халдварыг дотооддоо 100 хувь устгаж байж сэтгэл амарна. Тиймээс хөл хориог 14 хоногоор сунгасан юм шүү” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button