ДЭЛХИЙ

ДЭМБ “Remdesivir” эмийг ашиглахгүй байхыг зөвлөжээ

ДЭМБ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авсан үедээ хэрэглэж байсан “Gilead” компанийн "Remdesivir” эмийг ашиглахгүй байхыг эмч нарт зөвлөжээ. Уг эмийг сар хүрэхгүй хугацааны өмнө FDA “КОВИД-19”-ийн эмчилгээнд ашиглахыг зөвшөөрч баталсан.

Тэгтэл ДЭМБ тус эмийг “КОВИД-19” туссан өвчтөний эдгэрэх магадлал, амьсгалын аппарат хэрэглэх шаардлагыг багасгадаг гэсэн баримт одоогийн байдлаар олдоогүй гэж дүгнэжээ.

"Remdesivir” эмийг “КОВИД-19” туссан хүмүүсийн эдгэрэх хугацааг түргэсгэдэг гэсэн судалгаа гарсны дараа цар тахлын эсрэг анхны үр дүнтэй эм гаргаж авлаа гэж бодож байтал ийм зөвлөмж ДЭМБ-аас гаргаж байна.

Мэргэлжилтнүүд уг зөвлөмжийг тус эмийг олон улсад туршилтаар хэрэглэсэн “Solidarity” төслийн үр дүнд үндэслэн гаргасан байна. Мөн гурван өөр туршилтын үр дүнг харж үзсэн аж.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Uher
Uher
11 сар 22, 2020 17:03

Bitii sh aaa

Холбоотой мэдээ

Back to top button