ДЭЛХИЙ

Филиппиний ерөнхийлөгч: Авилгачдыг бууд. Гэхдээ битгий ал

Родриго Дутерте 2016 оны зургаадугаар сард Филиппиний ерөнхийлөгч  болоод  хар тамхины хэрэгт орооцолдсон хэрэгтнийг шууд буудан хөнөөх тушаал өгсөн. Үүнийг цагдаагийн албаныхан биелүүлж, 2017 оны нэгдүгээр сарын 30-ны дотор 7025 хүн буудуулж, өдөрт 34 хүн цагдаа нарын гарт амь насаа алдсан юм.

Тэгвэл Дутерте Батаанд айлчлахдаа бас нэгэн буудах зөвшөөрөл ард иргэддээ өгчээ. Тэрбээр “Хэрэв таныг татвараа төлдөг байхад төрийн албан хаагч ажлаа шударгаар гүйцэтгэлгүй авилга хүсвэл цохиод ав. Танд буу байвал бууд, гэхдээ битгий ал, хөл рүү нь бууд. Зүгээр л биед нь хүнд гэмтэл учруулвал таныг тэнсэн харгалзангаар суллана. Харин алах юм бол ял сонсох болно. Миний засагт авилгын хэрэг гарсан нь мэдэгдэх юм бол авилга авсан этгээдийг дуудаж авчруулан, түүнийг мэдээлсэн хүнээр нь алгадуулна” гэжээ.

Филиппиний ерөнхийлөгч мөн цар тахлын үед хөл хорионы дэглэмийг зөрчсөн иргэдтэй цагдаа, зэвсэгт хүчнийхэн хэрхэн харьцах тал дээр “Цагдаа, зэвсэгт хүчнийхэнд өгөх миний тушаал энэ. Хэрвээ хэн нэгэн хөл хорионы дэглэмийг зөрчиж, та нарын тушаалыг эсэргүүцэж амь насанд чинь аюул учруулж байвал, буудаж ал” гэсэн байна.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ganbaatar
ganbaatar
11 сар 24, 2020 14:49

mongold iim errohiilogch heregtei bn.ene nohriig mongold 1 jiliin hugatsaatslai ih mongo tolj urij ajilluulbal zugeerde.mongol dorhonoo sergenede.

Зочин
Зочин
11 сар 25, 2020 15:11
Reply to  ganbaatar

Гэтэл манай өгсөн хүнийг нь авсан хүнтэй нь цуг шийтэгдэг хуультай ийм байхад яаж авилг�##� буурах вэ

Зочин
Зочин
11 сар 25, 2020 08:38
Reply to  ganbaatar

Нэг улир�##� л ханг�##�ттай

иргэн
иргэн
11 сар 24, 2020 15:46

манайд бол олон төрийн �##�бан хаагч хөлгүй болох юм байна л даа.

Bold
Bold
11 сар 24, 2020 15:58

Manaid ingemeer bgaa ymdaa tegvel deer suugaa umhiirsen tarhitai buzaruud bugdiin hulgui gargui boloh ymsan

zochin
zochin
11 сар 24, 2020 16:19

mergen buuchidiin damjaa ajiluulaad ehelchihsen gesen Fillipind

Ок
Ок
11 сар 24, 2020 18:47

Маш зөв байна

Зочин
Зочин
11 сар 25, 2020 17:23

Ер нь бол зөвхөн авилга өгснийг нь шийтгэх хэрэгтэй...

Back to top button